Капитал банкинд байршиж байсан Нийгмийн даатгалын хөрөнгө төлөгдөж эхэлжээ

Twitter Print
2021 оны 05-р сар 24-нд 16:37 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн хугацаанд олны анхаарлыг татсан нэг асуудал бол Капитал банкинд байршиж байсан Нийгмийн даатгалын 104.2 тэрбум төгрөгийн асуудал байв. Тухайлбал өнгөрсөн онд тус банкийг татан буулгах явцад төлөлт хийгээгүй 377 зээлдэгч байсан. Эдгээрийн зээлийн өрийн үлдэгдэл 123 тэрбум төгрөг байсан учраас олон нийт үүнд тус банкийг буруутгаж нийгмээрээ адлаж байв.

Тэгвэл өнгөрсөн оны зургаадугаар сарын 30-ны байдлаар нийт 1081 зээлийн 194.9 тэрбум төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй болж, зээлийн тоо 323-аар буюу 23 хувиар, зээлийн өрийн үлдэгдэл 16.8 тэрбум төгрөгөөр буюу 7.9 хувиар тус, тус буурч шат дараалсан арга хэмжээг зээлдэгчдээс авсны үр дүнд дээрх 104.2 тэрбум төгрөгөөс 1.5 тэрбум төгрөгийг барагдуулж эхэлжээ.

Өөрөөр хэлбэл, Капитал банкинд байршиж байсан 104.2 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгийг тус банкны эрх хүлээн авагчтай тооцоо нийлж баталгаажуулснаар Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө эхнээсээ төлөгдөөд эхэлсэн гэсэн үг. Хэрвээ тухайн үед тус банкны 377 зээлдэгчид зээлээ хугацаанд нь төлж байсан бол ийм асуудал үүсэхгүй төдийгүй Капитал банк дампуурахгүй байх бүрэн боломж байсан гэдгийг Монголбанкны эрх бүхий албан тушаалтан хэлж байсан удаатай.

Ямартай ч олны анхаарлын төвд орж хэл амны бай болоод байсан Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө эхнээсээ төлөгдөж эхэлсэн нь сайн хэдий ч Капитал банкийг дампууруулсан хүмүүс нь маш их хэмжээний зээл авсан улстөрчид байсан гэдгийг хэлэх нь зүйтэй биз ээ.

Нийслэлийн мэдээ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (31.173.80.171) 2021-05-25 19:51
      • 0
      • 0

      Их хэмжээний зээлийг өөрсдөө л авсан биз. Ард түмэнд яг зээл өгч харагдаач

      Хариулах

    • Sewol

      (108.78.13.70) 2014-05-09 06:04
      • 0
      • 0

      Olon buduun hunii erh ashigiin asuudal tul ongtsorgoos oor yaah ve.

      Хариулах