SPF хүчин зүйлээс хамааран наранд хэр удаан байж болох вэ?

Twitter Print
2023 оны 08-р сар 30-нд 08:30 цагт
Мэдээний зураг,

Нарны туяа эрүүл мэнд, гоо сайханд хамгийн хэрэгтэй мөртлөө хэтрүүлбэл  бас уршигтай. Иймд нарны туяанд арьсаа гэмтээхгүйн тулд нарны туяанаас хамгаалах тосыг санал болгодог билээ. Тэгвэл энэхүү хамгаалалтын тосны тухай бид юу мэдэх вэ? Энэ талаар өгүүлье.

SPF хүчин зүйлээс хамааран наранд хэр удаан байж болох вэ?

SPF (Sun Protective Factor) – гэдэг нь юун түрүүнд хамгаалалтын хувьд хугацаатай хүчин зүйл юм.

Дунджаар хүн наранд хамгаалалтгүй ойролцоогоор 10 минут л болж болно. Хэрэв та SPF 10 хүчин зүйлтэй бүтээгдэхүүн түрхсэн бол наранд байх хугацаа 100 минут хүртэл болж нэмэгдэнэ. Хэрэв SPF 30 бол 300 минут гэх мэтээр цааш үргэлжилнэ. Бодит амьдрал дээр 2 цаг тутам нарны хамгаалалтаа сэргээхийг бид зөвлөдөг. Ялангуяа наран шарлагын газар байгаа тохиолдолд нарны хамгаалалт нь үрэлт, хөдөлгөөн гэх мэт механик үйлдээс үүдэн, түүнчлэн усанд хүрмэгц сулардаг.

SPF хүчин зүйлийг хэрхэн сонгох вэ?

Арьсны өнгө цайвар байх тусам, тэр хэмжээгээр SPF хүчин зүйл нь өндөр байхыг шаардана. Нарны шууд тусгалд цайвар өнгийн арьс ердөө л 5 минутын дотор улайж эхэлдэг. Харин арай бараан арьстай хүнийх улайж эхлэх хүртэл ойролцоогоор 15 минут орчим болдог. Үүнийг харгалзан бүтээгдэхүүнээ сонгоорой.

Миний суурь энгэсэг SPF үзүүлэлттэй. Энэ нь нарны хамгаалалттай тос түрхэхгүй байж болно гэсэн үг үү?

SPF хүчин зүйлтэй суурь энгэсэг арьсыг нарны туяанаас зохих ёсоор хамгаалж чаддаггүй. Учир нь SPF хүчин зүйлтэй суурь энгэсгийг их хэмжээгээр түрхэх боломжгүй. Мөн арьсыг жигд харагдуулах шинж чанар нь хамгаалах шинж чанараа давамгайлдаг. Тиймээс будалт хийхийн өмнө зориулалтын нарны хамгаалалттай тосыг түрхээд сайтар шингэтэл нь хүлээнэ. Дараа нь энгэсгээ тавихдаа болгоомжтой түрхээрэй. Хөнгөн товших хөдөлгөөнөөр нарны тосоо арилгалгүй түрхэнэ.

Хэрэв би бүтэн өдрийн турш оффист байгаа бол нарны хамгаалалт хэрэггүй юу?

Нарны хамгаалалттай бүтээгдэхүүнийг наран шарлагын газар төдийгүй, мөн хот дотор өдөр тутамдаа байнга түрхэх хэрэгтэй. Үүлэрхэг цаг агаарт ч, битүү байгууламжид ч, өвөл ч байнга түрхэж дадах хэрэгтэй! Нарны цацраг үүл ба цонхыг нэвтлэн, толигор гадаргуугаас ойж, арьсанд шууд нөлөө үзүүлэн, хэт нөсөөжилт ба үрчлээ үүсгэхэд нөлөөлдөг.

Д.Золзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.