Севостополь ялалтын баяраа Америкийн хөлөг онгоцны хамт угтах нь

Twitter Print
2014 оны 05-р сар 08-нд 16:55 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тавдугаар сарын 9-нд ялалтын баяр ёслолын жагсаалд оролцсоны дараа Севастополь хотод очиж ялалтын баяр тэмдэглэх тухай мэдээ цацагдаж байсан. Учир нь энэ жил Севастополь хотыг нацистуудаас чөлөөлсний 70 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөө онцгой энэ үйл явдлыг Севастополь өргөн цар хүрээтэй тэмдэглэх бололтой. Хотын дээгүүр Оросын “Русь” нисэх хүчний баг агаарын үзүүлбэрээ толилуулах олон арга хэмжээ төлөвлөсөн мэдээлж байсан. Харин маргааш тавдугаар сарын 9-нд Севастополь хотноо болох ялалтын баяр ёслолын жагсаалд ОХУ-ын байлдааны маш олон тооны нисэх онгоц оролцох бөгөөд хотын дээгүүр Оросын нисэх хүчний 70 нисэх онгоц хөөрч "Русские витязи" болон "Стрижи" хүчний онгоцууд уран чадвараа үзүүлэх болжээ.

Энэ үед харин АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний крейсер хөлөг онгоцууд Хар тэнгист орж ирэх гэж байгаа аж. Америкийн Ticonderoga ангилалын агаар, пуужингаас эсэргүүцэн хамгаалах Aegis системээр тоноглогдсон Vella Gulf хөлөг онгоц Хар тэнгист очих чиглэл авсан тухай дипломат нэгэн эх сурвалжаас ИТАР-ТАСС агентлагт мэдээлсэн байна.

Ticonderoga ангилалын хөлөг оноцнууд бүгд далавчит Tomahawk пуужингаар зэвсэглэсэн байдаг бөгөөд мөн шумбагч завинаас эсэргүүцэн хамгаалах ASROC системийн пуужин, удирдлагатай Standard-2 болон Standard-3 зенитийн пуужинтай (нийт 122) уг хөлгийн урт 172 м, өргөн нь16 м бөгөөд нийт эзлэхүүн нь 9800 тонн байдаг аж.

Aegis системийн  радио долгион хүлээн авах станц нь нэг дор агаарын 250-300 байг эрж хайж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч чадалтай юм байна.

Хар тэнгист одоогоор Америкийн өөр нэгэн хөлөг онгоц байгаа бөгөөд мөн Aegis системээр тоноглогдсон Taylor хэмээх уг хөлөг онгоц тавдугаар сарын 12-нд буюу Монтре-н олон улсын хэлэлцээр ёсоор 21 хоногийн хугацаандаа тус бүсээс гарч явах аж.

Үүний өмнө дөрөвдүгээр сарын 25-нд Америкийн тэнгисийн цэргийн эсминец Donald Cook Хар Тэнгисийг орхин гарсан. Дөрөвдүгээр сарын 10-наас тус бүсэд орсон уг хөлөг онгоц мөн Aegis системийн хамгаалалтай байсан билээ.

Америкийн хөлөг онгоцууд Хар тэнгист жижүүрлэж байгаа энэ явдлыг Пентагон "бүс нутгийн аюулгүй байдлыг хангаж, энх тайван байдал тогтоох" зайлшгүй шаардлагын улмаас, мөн "НАТО-ийн холбоотнуудад АНУ дэмжлэг үзүүлэх гэсэн хүчин чармайлтыг илтгэн харуулах" явдал хэмээн тайлбарласан байна.

Украины хямрал эхэлсэн цагаас Крымийн хурцадмал байдал үүсэхтэй зэрэгцэн өнгөрсөн гуравдугаар сард Америкийн Truxtun эсминец анх Хар тэнгисинй усанд орж ирж, Болгар, Румыны цэргийн хөлөг онгоцуудын хамт сургуулилт хийж байсан билээ.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.