
Ойрын өдрүүдэд элдэв халдварт өвчин гарч түгшүүрийн харанга дэлдэж байгаа болохоор мэдэхгүй нэгэнд нь санаа өгөх зорилгоор бичив.
Юуны түрүүнд сахилга баттай байх. Төр засгаас гаргаж буй шийдвэр журмыг чанд дагаж мөрдөх. Ариун цэврийг чанд сахих. Амны хаалт, шаардлагатай нөхцөлд хамгаалалтын шил зүүх. Эдгээрийг бүгд мэдэж байгаа. Ямар чухал гэдгийг хэлүүлэлтгүй ойлгож бгаа хэмээн найдаж байна. Бас нэг чухал зүйл бол хүн бүр биеийн эсэргүүцэл, дархлаагаа сайжруулах тал дээр дээрхээс дутахгүй анхаарах хэрэгтэй.
1. С болон D витамин тогтмол хэрэглэх.
2. Тэжээллэг эрүүл хүнс тохируулан хэрэглэх. Сонгино сармис тогтмол хэрэглэж занших
3. Дасгал хөдөлгөөн. Цус тунгалагийн эргэлтийг сайжруулж, дархлааны эсийн үйл өжиллагааг идэвхжүүлнэ. Стресс тайлах шилдэг аргуудын нэг.
4. Тайван байх. Энэ маш чухал. Учир нь стресс нь дархлааг унагаадаг гол хүчин зүйл.
5. Бясалгал төвлөрөл хийх. Стрессээс зайлсхийх шилдэг арга.
6. Архи, тамхинаас зайлсхийх.
7. Ходоодны хүчлийг сайжруулах. Энэ нь биеийн дархлааны системийн чухал хэсэг. Хүнсээр дамжин биед орж буй бичил биетнийг устгах гол зэвсэг.
8. Шаардлагатай тохиолдолд сармисны спиртэн хандмал гарын дор байлгаж зааврын дагуу хэрэглэх.
Эдгээрээс ходоодны хүчил болон сармисны спиртэн дарлагын тухай нэмж хэдэн үг хэлье.
Оросын нэрт академич Борис Болотов, эмч эрдэмтэн Наумов нар нэгэн онол гаргасан нь Сердюковын рефлексийн доголдлоос хоол боловсруулах замын олон өвчлөл үүсдэг гэж үздэг. Ходоодон дахь хүчил хэвийн, байх ёстой хэмжээ, чанартаа байгаа үед ходоодны хунигч булчингууд сайн ажилладаг. Үүнийг Сердюковын рефлекс гэдэг.
Харин ходоодны хүчил чанар хэмжээ нь багасах, муудах үед хунигч булчингууд хангалттай сайн агшихаа больдог. Ийм шалтгаанаар бидний мэдэх гол гашуун оргих (сөргөө) үүсдэг. Бас 12 нугалаа гэдэс, нарийн гэдэсний үрэвсэл зэрэг өвчин үүсэх шалтгаануудын нэг болдог. Ингэхээр ходоодны хүчлээ чанартай сайн болгох шаардлагатай болдог ихэнх хүмүүс.
Академич Болотов энэ шаардлагаар ууж хэрэглэх ходоодны хүчил гаргасан. Царская водка, Бальзам Болотова гэдэг нэрээр алдаршсан хүчил нь Оросод болон Европт өргөн хэрэглэгддэг. Гэхдээ энэнд ямарч алкоголь агуулагдаагүй. Энийг таних мэдэх хүмүүст захих, захиалах боломжтой.
Академич Болотов бас хоолноос өмнө багахан давс хүлхэхийг санал болгодог. Манайд жамц давс будааны чинээ ширхэгийг хоолны өмнө хүлхэх, тал аяга бүлээн усанд уусгаад ууж болно.
Спиртэн хандыг аптекаас авч болно. Зүүн Хараагийн спирт бал бурам компанийн бүтээгдэхүүн байдаг. Хэрэглэхдээ хэдхэн дуслаар зааврын дагуу хэрэглэнэ.
Эдгээр нь ердөө биеийн эсэргүүцэл сайжруулах аргачлал бөгөөд эмчилгээний бие даасан арга биш шүү.
Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.