МАН-ын генсек удахгүй тодорно

Twitter Print
2013 оны 10-р сар 29-нд 17:47 цагт
Мэдээний зураг,

МАН-ын даргаар УИХ-ын дэд дарга М.Энхболд сонгогдох нь нэгэнтээ тодорхой боллоо. Уг нь удирдлагын төлөөх өрсөлдөөнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд оролцохоо мэдэгдээд байсан ч сунгаа эхлэх болоход тэрээр нэрээ татсан бол УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Ж.Энхбаяр нар өрсөлдөөнд оролцохгүйгээ мэдэгдэж бас л нэрээ татав. Ингэснээр “Шинэчилье” хөдөлгөөний зохицуулагч Т.Аюурсайхан М.Энхболдын гол өрсөлдөгч нь болж тунаж үлдсэн юм. Гэхдээ тэр Их хурлын төлөөлөгчдөөс олон санал авч чадахгүй нь бололтой. Уг нь Т.Аюурсайханы дээлийн захыг мушгиж, сунгаанд өрсөлдүүлсэн хүн бол Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди, УИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүх нар болох тухай яриа дуулдаж буй ч хотын фракцийн гишүүдийг давж гартал санал авах нь эргэлзээтэй аж. 

Намын дүрэмд зааснаар Их хурлын гишүүдээс хамгийн олон санал авч сонгогдсон МАН-ын дарга ерөнхий нарийн бичгийн даргыг санал болгох ёстой. Хэдийгээр албан ёсны дүн гараагүй байгаа ч УИХ-ын дэд дарга М.Энхболд МАН-ын даргаар сонгогдсон нөхцөлд МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргад тус намын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатарыг санал болгож магадгүй гэнэ. 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.