Бүдүүн гэдсээ эрүүл байлгая гэвэл тархины идэж болохгүй гэснийг бүү идээрэй

Twitter Print
2023 оны 09-р сар 22-нд 08:37 цагт
Мэдээний зураг,

Хүний гэдэс тархи ижилхэн харагдаж байгаа биз. Эрүүл биед саруул ухаан оршино гэж ярьдаг. Хамгийн гол нь өвчин үүсгэгч голомтыг олох хэрэгтэй. Өвчин үүсгэгч голомт бол бидний бүдүүн гэдэс. Бүдүүн гэдэс эрүүл байж бусад 5 цул эрхтэн эрүүл байна. Бидний дархлааны 70% нь бүдүүн гэдсэнд оршдог.  Гэдэс нь хамгийн том дархлааны эрхтэн юм. Бидний гэдэс хамгийн ихдээ 9кг бохирдол тээх чадвартай. Илүү тээвэл ачаалалд орно.

Гэвч 9-24кг бохирдол тээж байна. Бага насны хүүхэд яагаад ойр ойрхон ханиад хүрээд байна гэхээр хүчтэй антибиотик нь гэдэсний ашигтай бактерийг ашиггүй бактертай цуг устгачихдаг. Ашигтай бактер байхгүй бол дархлаа сулрана. Бүдүүн гэдэс эрүүл бол урт нарийн шар өнгөтэй өтгөн өдөр бүр гарч байх ёстой. Хүний унгас хүртэл үнэргүй гарч байх ёстой. Гэвч өдөр бүр өтгөн гардаг хүн ховор, сард 4-хөн хүндэрдэг гэсэн залуу хүнтэй ч таарч байлаа.

Өтгөн хаталттай 10-аас дээш жил амьдарч болохгүй. Хэрвээ таны өтгөн өдөр бүр гардаггүй, гарсан ч үнэртэй өмхий гардаг бол та өөртөө анхаарах хэрэгтэй. Энэ маань бидний эд эрхтэнг архаг үрэвсэлтэй болгож байгаа юм. Тэгээд нас ахих тусам хүндэрнэ.

Бүдүүн гэдэс хүний бие дотор 37 градусын температурт байдаг. Бидний идэж байгаа хоол хүнс шингэхгүй гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн муугаас +37° градуст өмхийрч үнэртэй гарч байгаа юм. +37° градуст хорт бодис хүний биед шимэгддэг. Үүнийг бохирдол гэнэ.

Бохирдол юунаас үүсэх вэ? Бидний амттай гэж идэж ууж байгаа бүхэнтэй холбоотой. Энэ нь гэдэсний ханаар шимэгдэн хүний цусанд ордог. Цус бохирдолтой бол 5 цул эрхтнийг гэмтээдэг.

Бохир цус судасны ханыг зузаан болгоно судсаар цус чөлөөтэй урсахгүй болохоор зүрх ачаалалд орно. Эмэгтэй хүнд сав өндгөвчийг үрэвсүүлнэ. Бүх төрлийн харшил бүдүүн гэдэсний бохирдолтой холбоотой. Иймээс харшилтай хүмүүс бүдүүн гэдсээ үзүүлэх хэрэгтэй. Бүдүүн гэдсээ эрүүл байлгая гэвэл тархины идэж болохгүй гэсэн бүхнийг бүү идээрэй.

Хамгийн гол нь эрүүл хоол хүнс. Зөв хооллож байхад өтгөнөө хянаж байх боломжтой ингэж чадвал хавдрын эсүүд үржих нөхцөл бүрэлдэхгүй урьдчилан сэргийлээд байх боломжтой. Архи тамхи, кока кола, өөх тос, давс сахар гэх мэт хүнсний бүтээгдэхүүний хэрэглээгээ байхгүй болгож эсвэл хянах хэрэгтэй.

Мөн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжруулдаг хоол хүнс сонгон хэрэглэж байгаарай. Ямар нэг эрхтэн үрэвсэлтэй бол давхар бүдүүн гэдсээ үзүүлж байгаарай. Бүх эрхтэн эрүүл хүний тархи бүрэн ажилладаг юм шүү.

Ж.Чимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • DR. ADITY

      (197.211.58.199) 2023-09-22 12:43
      • 0
      • 0

      Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.

      Хариулах