Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ким Жон Уны хүлээн авч буй анхны төрийн тэргүүн боллоо

Twitter Print
2013 оны 10-р сар 29-нд 16:50 цагт
Мэдээний зураг,
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр БНАСАУ-ыг зорьсон билээ. Энэ удаагийн төрийн айлчлал 10 дугаар сарын 31-нд өндөрлөх бөгөөд Ерөнхийлөгч тус улсын төр, засгийн тэргүүнүүдтэй албан ёсны уулзалт, хэлэлцээ хийж, хоёр талын харилцааны хэтийн төлөв, мөн бүс нутаг болон олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцох юм.
 
Энэхүү айлчлал нь Монгол Улс, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд Ерөнхийлөгчийг Гадаад харилцааны сайд Л.Болд, хоёр улсын Засгийн газар хоорондын Зөвлөлдөх Комиссын Монголын хэсгийн дарга, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга болон албаны бусад хүн дагалдан явсан.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн зургаадугаар сард дахин сонгогдсоноос хойш хийж буй Төрийн анхны айлчлалаа ийнхүү эхлүүлэхийн сацуу БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун 2012 оны дөрөвдүгээр сард ажлаа хүлээн авснаас хойш тус улсад айлчилж буй анхны гадаадын төрийн тэргүүний айлчлал гэдгээрээ нэлээд онцлогтой аж.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.