Одоо ийм үед яг яадаг юм бол ахаа. Гялс хариу...

Twitter Print
2020 оны 05-р сар 30-нд 12:56 цагт
Мэдээний зураг,

Нэг ийм зүйл байна аа. Бид бол олон нийтийн ажил хийдэг хүмүүс. Энэ нь маш олон хүнтэй хамтран ажиллана гэсэн үг. Тэр хүний ямар шашин шүтлэг, итгэл үнэмшилтэй байх эсэхээс үл хамаарна.

Жишээ нь, саяхан гурил будаа түгээдэг аянаар буддын шашны нэг лам хүн ирээд гурил будаа хандивлаад зураг хөргөө авахуулаад явсан. Тэгсэн тэрийг нь татаж аваад л Ганжавхлан бол шүгдэн мүгдэн ч гэнэ үү бараг миний ойлгохгүй сонсоо ч үгүй зүйлээр дайрч давшлах шиг болсон. Хандив өгсөн л бол бид тэгээд баярлалаа гээд батламжаа бариад л зургаа авахуулдагшдээ. Хүүхдэд тэр гурил будаа нь очиж байвал тэгээд ямар хамаа байна аа. Дээр бас өгөх өдрийн Баяраа эгчтэй хүүхдийн эрхийн уулзалтан дээр авахуулсан зургийг барьж аваад л христ сүм болоод л явчихсан. Нэг хүнтэй зургаа авахуулсан ардын намын хүн болсон, маргааш нь өөр хүнтэй авахуулсан ардчилсан нам ч болоод явчихсан.

Тэд нар яджаахад нам гээд нүүрэн дээрээ бичээд ирчихгүй биеийн тамирын хувцас мувцастай хэдэн зуун хүн дунд тэгээд л ... Би одоо асуумаар байна. Би яг аль нь юм бэ ? Зургаа авахуулахаараа л биед нь шингээд орчихдог сүнс юм уу би ? Ямар сайндаа бүр өөрийгөө ойлгохоо болиод үсээ ингэж хоёр хувааж засууллаашд. Барууншаа харвал будда зүүншээ харвал цэцэг болмоор байна ! Ер нь тэр хүмүүсийг ямар түүхтэйг нь би яаж мэдэхийн, та нэг тийм хувьсгалт намын хулгайч царайтай юм аа тантай би зургаа авахуулмааргүй байна наад хүүхдэд өгч байгаа будаагаа тэврээд үтэр түргэн дутаа ! гэх ёстой юм уу ? Тэрний өмнө бас юу юу ч билээ нэг тийм жаахан сэрэл хөдөлчихмөөр гоё гүтгэжиймаар байна аа. Найман жилийн өмнө нийгмийн ажил хийж эхлэхэд л энэ муу амбицтай бацаан улс төрд санаархсан хумсаа нуусан муур гээд байсан одоо бацаан ч биш боллоо, нуудаг хумс байсан бол нөгөө муур нь хөгшрөөд үхчихлээ. Одоо ийм үед яг яадаг юм бол ахаа. Гялс хариу !

Аан тийн сүүлийн үед Ганжавхлаан чи энэ гоё улс төрч ахын дэргэд ирж суугаад нэвтрүүлэгт ороотхооч мөнгө төгрөг ам руу чихье гээд байхаар нь үсээ мулзан болгоцон чинь бүр их хайртай болчихлоо аймар таалагджийна бэлгийн чиг хандлага өөр болчихлоо гээд байхын, ингэхээр нь бас яадгийн бол. Сонгуулийн дараа энэ хайр нь үргэлжилдэгийн болуу яадгийн бол ах аа. Хариу.

Мань чинь яахав нийгмийн асуудалд жаахан стресс депресстэй яваа нь үнэн, нойргүй ядаргаатай ч яваа нь үнэн, гэхдээ нэг өөрийгөө худалдаад өрөөлөөс хулгайлчих хэмжээнд арай оччоогүй яваа шүү. Хүүхдийн баяр биш хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болгоно шүү ! Өөр чухал сэдэв байхгүй шүү ойрын өдрүүдэд. Амжилт!

Д.Ганжавхлан

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.