Украин Крымийг усаар боов

Twitter Print
2014 оны 05-р сар 08-нд 13:53 цагт
Мэдээний зураг,

Украины түр засгийн газар Крымийн хойгийг ундны усаар бүрэн таслах шийдвэр гаргаад байна. Үүний тулд Крымийн хойд хил дагуу ус дамжуулах сувгийг боосон далан босгохоор төлөвлөжээ. Уг сувгийг шуудайтай элсээр хааснаар Крымийн цэвэр ус нөөцийг бүрэн хаахаар төлөвлөж байна.

Өөрсдийн нүдээр харсан гэрчүүдийн мэдэгдсэнээр, Крым болон Украин хоорондын хилээс 40 км хол зайд кран болон барилгын бусад тоног төхөөрөмжүүдийг байрлуулсан байжээ.

ОХУ-тай Крым нэгдсэнтэй холбоотойгоор өнгөрсөн сарын 14-нөөс хойш Умард Крымийн суваг руу урсдаг цэвэр усны урсгалыг Украин ердийн хэмжээнээс гуравны нэг хувиар багасгаж, дөрөвдүгээр сарын 24-нд тус сувгийг бүрэн хаагаад байгаа ажээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.