ДАШТ-д оролцох Бразилийн шигшээ багийн бүрэлдэхүүн тодорлоо

Twitter Print
2014 оны 05-р сар 08-нд 12:56 цагт
Мэдээний зураг,

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 20 дахь удаагийн тэмцээний Бразилийн шигшээ багийн бүрэлдэхүүн тодорлоо. Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Луиз Фелипе Сколари ДАШТ-д эх орноо төлөөлөх 23 тоглогчийн нэрийг зарласан байна.

Сколаригийн сонголтыг харахад онцын содон зүйл байсангүй. Хөлбөмбөгийн экспертүүдийн таамагласнаар Робиньо, Роналдиньо, Кака нар шигшээ багтаа багтсангүй.

Сколаригийн зарласан 23 тоглогчийн 16 нь 2013 онд зохиогдсон Холбоодын цомын тэмцээнд Испанийн шигшээ багийг хожиж  байжээ. 

Бразилийн шигшээ баг зургадугаар сарын 3-нд Панам, зургадугаар сарын 6-нд Сербийн шигшээтэй тус тус тоглолт хийж, зургадугаар сарын 12-нд дэлхийн аваргын нээлтийн тоглолтыг Хорватын шигшээтэй хийх болно. Мөн  “А” хэсэгт Хорватаас гадна Мексик болон Камеруны багийн хамт багтсан юм.

Шигшээ багийн тоглогчдыг зарлах үйл ажиллагаа Бразилд баяр ёслолын арга хэмжээний дайтай явагдсан бөгөөд нийт 700 гаруй сэтгүүлч уг үйл явдлыг газар дээрээс нь шууд дамжуулан дэлхий нийтэд мэдээллэжээ. 

Бразилийн шигшээ багийн бүрэлдэхүүн: 
Хаалгачид: Жулио Сезарь (Торонто, Канад), Жефферсон (Ботафого, Бразил), Виктор (Атлетико Минейро, Бразил)

Хамгаалагчид: Данте (Байерн Мюнхен, Герман), Давид Луйз (Челси, Англи), Энрике (Наполи, Итали), Тиаго Сильва, Максуелл (ПСЖ, Франц), Даниел Алвес (Барселона, Испани), Майкон (Рома, Итали), Марсело (Реал Мадрид, Испани)

Хагас хамгаалагчид: Фернандиньо (Манчестер Сити, Англи), Эрнанес (Интер Милан, Итали), Луйз Густаво (Волфсбург, Герман), Оскар (Челси, Англи), Паулиньо (Тоттенхэм, Англи), Рамирэз, Уиллиан (Челси, Англи)

Довтлогчид: Бернард (Шахтёр Донецк, Украйн), Фред (Флюминенс, Бразил), Халк (Зенит, Орос), Жо (Атлетико Минейро, Бразил), Нэймар (Барселона, Испани)

 

М.Золбаатар

 

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.