Зайлшгүй тохиолдолд баавгайг буудахыг зөвшөөрчээ

Twitter Print
2019 оны 10-р сар 05-нд 11:54 цагт
Мэдээний зураг,

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Могойт хэмээх газарт энэ сарын 3-ны өдөр Сибирийн хар баавгай аав хүү хоёр руу дайрч, амийг нь бүрэлгэсэн хэргийг хууль хяналтын байгууллагаас шалгаж буй.

Энэхүү харамсалтай хэрэг гарсантай холбогдуулан Сэлэнгэ аймгийн Онцгой комисс хуралдаж, аймгийн хэмжээнд онц байдал зарлаж, зайлшгүй тохиолдолд баавгайн эсрэг буу ашиглахыг зөвшөөрсөн байна. Өмнө нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас баавгайг агнаж болохгүй гэсэн үүрэг чиглэл өгсний дагуу сум тавьж үргээж байжээ. 

2019 онд Сэлэнгэ аймгийн хэмжээнд ойн дагалт баялаг муу ургасан, идэш тэжээл багассаны улмаас баавгай хөвчөөс бууж голын бургас, суурьшлын бүс рүү орж өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Жавхлант, Хүдэр, Сант, Ерөө, Алтанбулаг зэрэг сумдын нутагт малчдын намаржаа руу орж ирсэн байна. 2019 онд Сэлэнгэ аймгийн хэмжээнд ойн дагалт баялаг муу ургасан, идэш тэжээл багассаны улмаас баавгай хөвчөөс бууж голын бургас, суурьшлын бүс рүү орж өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Жавхлант, Хүдэр, Сант, Ерөө, Алтанбулаг зэрэг сумдын нутагт малчдын намаржаа руу орж ирсэн байна. 

Уулын баавгай нь дээрх сумдын төвөөс 7-32 км-т намаржиж байгаа айл өрхүүдийн хоттой мал руу орж хонь ямаа зэрэг бог мал барих, малчин өрхийн хураасан цагаан идээ гэр хашааг сүйтгэж байгаа тул малчин өрхүүд, иргэд

      1.  Малчид, иргэд тухайн бүс нутгааас нүүх, эсвэл нэг дороо бөөгнөрч буух,    

      2. Орой үдшийн цагаар май тавих, ил гал гаргах зэрэг арга хэмжээ авах,   

      3. Ой хээрээр зорчихгүй байх, малын бэлчээрлэлтийг хумих

      4. Дуу чимээ гаргаж үргээлэг хийх, хоорондоо байнгын холбоотой байх,                

      5. Идэш тэжээлийн зүйл ил задгай хаяхгүй байх,

    6. Мах, цагаан идээ зэрэг хүнсний бүтээгдэхүүнээ унтаж амардаг газраасаа тусад нь өөр газарт байрлуулах зэргээр аюулгүй байдлаа хангахыг Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүллээ. 

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.