Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн U23 шигшээ багийнхан элсний спортын наадмаас хүрэл медаль хүртлээ

Twitter Print
2019 оны 10-р сар 17-нд 13:08 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн элсний спортын анхдугаар наадам Катар улсын Доха хотод энэ сарын 15-ны өдөр өндөрлөлөө.

Үндэсний олимпийн хороодын холбооны ивээл дор болсон энэ удаагийн наадамд дэлхийн 97 улсын 1000 гаруй тамирчид спортын 14 төрлөөр хурд хүч, бэлтгэл сургуулилтынхаа үр дүнг шалган өрсөлдсөн юм. Энэ удаагийн наадамд Монгол Улсаас зөвхөн сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр эрх авсан билээ. U23 насны эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн ахлагчаар Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Л.Мягмаржавын удирдлага дор дасгалжуулагч С.Тулга, С.Төгсжаргал нарын бүрэлдэхүүнтэй баг оролцлоо.

Манай U23 эрэгтэй шигшээ багт А. Ананд, Ч. Ихбаяр, Г. Ган-Эрдэнэ, Б. Алтангэрэл нар багтдаг. Манай улсын U23 насны эрэгтэй шигшээ баг хасагдах шатны тоглолтоо БНХАУ-ын эсрэг хийж 21:17 харьцаатай хожсон. Тэд дараагийн өрсөлдөгч болох ОХУ-ын багтай учраа таарч өрсөлдөн 21:8 харьцаатай хожигдсон юм. ОХУ аваргын төлөө тоглосон бол манай улсын баг хүрэл медалийн төлөө Украины багтай тоглож Дэлхийн элсний спортын анхдугаар наадмаас Монгол Улсын U23 насны эрэгтэй шигшээ баг хүрэл медаль зүүлээ.

Манай улсын эрэгтэй баг хэсгийн эхний тоглолтоо Йорданы багийн эсрэг хийж өрсөлдөгчөө 22:10 харьцаатай хожсон бол Намиби улсын багийг 21:12 хожсон юм.

А.Алтанчимэг 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.