М.Энхболд өөрт тохиолдсон явдлаас болж Их хурал саатах ёсгүйг санууллаа

Twitter Print
2013 оны 10-р сар 29-нд 14:20 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр 10:00 цагаас хуралдаж эхэлсэн МАН-ын XXVII Их хурал 14:00 цаг хүртэл хойшлоод байгаа. Учир нь намын даргад өрсөлдөж буй УИХ-ын дэд дарга М.Энхболдын аав өнөөдөр таалал төгссөн юм. Хуралдаанаар намын даргыг сонгох тухай хэлэлцэж эхэлсэн боловч ийнхүү ажил явдал гарсан хэмээн Их хурал түр завсарласан. Харин намын даргад М.Энхболд өөрт тохиолдсон явдлаас болж Их хурал саатах ёсгүйг сануулсан ч МАН-ын дарга Ө.Энхтүвшин, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар нарын МАН-ын төлөөлөл М.Энхболдын ар гэрт эмгэнэл илэрхийлэхээр явжээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.