2013 оны 10-р сар 29-нд 13:30 цагт

Англи хэл дээрх энтертэйнмент Ток Шоу анх удаа

Сүүлийн үед Монгол орныг байгалийн арвин их баялаг, уул уурхайгаар нь төсөөлж, анхаарал хандуулах болсон. Гаднынхны хувьд Монголын ирээдүй болсон олон талын өндөр боловсролтой залуу үеийнхний тухай мэдээлэл хомс. Тэгвэл шинэ үеийн Монгол залуусаараа бахархсан, тэднийг манай оронд ажиллаж, амьдарч байгаа гадныханд “гайхуулах” зорилготой “Inspired by Zaya” Ток Шоу маргаашнаас буюу 10 дугаар сарын 30-наас SBN телевизээр Лхагва гариг бүр 20.30 минутаас үзэгчдийн хүртээл болох гэж байна.

Монголын залуу үе дэлхийн хэмжээнд хүрснийг харуулах зорилготой уг нэвтрүүлэг Англи хэлээр өрнөхөөрөө онцлог. Тодруулбал, “Qwan Effect Entertainment” студийн “Inspired by Zaya” нэвтрүүлэгт оролцогч залуучууд Англи хэлээр ярих юм байна. Эхний зочноор ССАЖЯ-ны Соёл Урлагийн Газрын Дарга М.Оргил, продюсер Б.Наранзун, төгөлдөр хуурч Э.Мөнхшүр, Монгол Адел хэмээн олонд танигдсан залуу дуучин О.Ариунсанаа нар уригджээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.