МАХН, АН-тай сэм нийлж, нам хуйвалдаад эхэлжээ

Twitter Print
2014 оны 04-р сар 24-нд 06:26 цагт
Мэдээний зураг,
Өчигдрөөс нэгэн шуугиан тарьсан гэрээний хуулбар улстөрчдөд ил болж төрийн ордны хонгил, булан бүрд энэ тухай яриа өрнөж байна. Энэхүү шуугиан тарьсан гэрээний утга нь МАХН, АН дунд болон урт хугацаанд хамтран ажиллах түншлэл байгуулах тухай аж. Гэрээний эхтэй холбоотойгоор МАХН, МҮАН-ын удирдлага тус тусдаа яаралтай хуралдсан байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Засгийн газрын тухай болон УИХ-ын тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотой үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж, уг гэрээг яаравчлан хийх гэж байгаа талаар эх сурвалжууд барим тавим нотолж байгаа нь энэхүү гэрээг эртнээс сайтар бэлдсэний илрэл юм.

Уг гэрээ ёсоор Ерөнхий сайд Н.Алтанхуягийг хэвээр үлдээн, МАХН, АН хоёр сайдуудаа сэлгэх юм байна.

Мөн хамгийн гол нь цаашид АН дангаараа  УИХ-ын сонгуульд ялалт байгуулах, засгийн эрх барих магадлал муу байгаа тул МАХН-ыг МАН-ын "санал хуваагчаар" тогтмол ажиллуулж, Засгийн газраа хамтран байгуулж байх юм гэнэ.
Нэн сонирхолтой нь уг гэрээг МАХН-ын удирдлага бус Н.Энхбаярын эхнэр О.Цолмон АН-ынхантай тохиролцон, хийж байгаа сурагтай.
Ингээд уг гэрээний хувилбарыг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

Д.Энхтүвшин

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: eegii1967@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.