Европ Украины байнгын шаардлагад ядарлаа

Twitter Print
2022 оны 06-р сар 07-нд 10:08 цагт
Мэдээний зураг,

Украин Европтой харьцахдаа дэндүү увайгүй авирлан байнга ямар нэгэн зүйл шаардаж байна. Тиймээс Урсула фон дер Ляйен Киевт шууд хариу нөхцөл тавьж байна гэж ВЗГЛЯД сонинд эдийн засагч, улстөрч Иван Лизан үгүүлжээ. Урьд нь Еврокомиссын дарга мэдэгдэхдээ: Европын Холбоо \ЕХ\ Украиныг сэргээн босгохыг санхүүжүүлэхэд бэлэн, зөвхөн хариуд нь авилгатай тэмцэх нөхцөлдөө өөрчлөлт хэрэгтэй гэсэн юм.

Урсула фон дер Ляйен ярихдаа: мөнгийг бол тодорхой зүйл ажиллагаа гүйцэтгэх үүрэгтэйгээр өгнө. Жишээлбэл бид буудайн эргэн тойрон юу болж буйг харж байна. Барууныхан зэвсэг тавьж олгосны хариуд буудайг шаардаж байна. Барууныхан удахгүй хүссэн зүйлээ авна байх гэж тэмдэглэв.

Санхүүгийн тусламжийн мэдээллийн хувьд өөрчлөлт зохиоход солилцох нь Украин болон ЕХ-ны харилцаанд зарчимын ямар нэгэн шинэ зүйл биш. Аль ч Ерөнхийлөгчийн үед аваад үзэхэд Киевт жирийнээр мөнгө өгч байгаагүй.

Түүнээс гадна Европыхан Украйнаас бүр залхаж байна, тэд өөрсдийгөө түрэмгийллийн золиос гэж нэрлээд олныг шаардан үнэндээ ичгүүр сонжууургүй авирлаж байна. Тэгэхэд Европын Холбооны тэр их мөнгө элс рүү ус шингэсэн мэт алга болж буйг ойлгож зүгээр л сандчааж байна гэж тэрбээр нэмлээ.

Түүнээс гадна АНУ, Европод хямрал, амьдралын түвшний уналт, мөнгөний үнэгүйдлээс үүдэн ядрах нь өсөж байна. Үгүйсгэх аргагүй, хүмүүс тус орныхоо удирдлагаас манай мөнгө хаашаа явж байна, яагаад өөрийнхөө орны хэрэгцээ гачаалд зарцуулахгүй, ямар сүрхий дутагдал гаргаад байна вэ гэж асууж эхэлнэ гэж ярилцагч хариулжээ.

Үүнтэй холбоотойгоор Евро комиссын тэргүүн мэдээлэхдээ: Нийгэмд бий болсон асуудлын учир шалтгааны талаар мөнгийг зүгээр өгөөгүй, улстөрийн шаардлага нь өөрчлөлтөөр солилцон хариулах хэрэгтэй юм гэжээ.

Жишээ нь, Брюсель Европын түшмэдүүдийн хяналтан дор тус орны доторхи төсвийн урсгалыг өгөхийг шаардаж чадна. Саяхан польшууд, Украин руу явж буй бүх хөрөнгө хэрэгслийг удирдахыг хүсэж буйгаа мэдэгдсэн билээ. өөрөөр хэлбэл тэд санхүүгийн урсгал дээр сууж түүнийг хянахыг хүссэн байна. Польшийн хүсэл, Урсулы фон дер Ляйены мэдэгдэл хоорондоо холбоотой гэж бодоогүй ч энэ бол Европ, Украинтай харилцсан ерөнхий эрмэлзэлийн тухай яриа юм.

Урьд нь Еврокомиссын тэргүүн Урсула фон дер Ляйен мэдэгдэхдээ: Ирээдүйд ЕХ Украиныг сэргээн босгоход санхүүжүүлэхэд бэлэн, түүний оронд тус оронд өөрчлөлт хэрэгтэй. ЕХ, АНУ-тай хамт Украиныг сэргээн босгоход хөрөнгө оруулахаа татах замыг боловсруулах бодолтой, харин энэ хөрөнгө оруулалттай өөрчлөлт давхцах хэрэгтэй. Бизнесийн үр ашигтай нөхцөлийг бий болгохын тулд удирдлагын тогтолцоог өөрчлөх, шүүхийн тогтолцооны бие даасан байдлыг дээшлүүлэх, авилгатай тэмцэх зэрэг өөрчлөлт чухал гэж ЕХ-ны тэргүүний үгийг ТАСС дурджээ.

Фон дер Ляйен ЕХ, АНУ хичнээн хэмжээний мөнгө олгоход бэлэн гэдгээ яриандаа дурдснгүй. Гэхдээ Украинд ихээхэн хэмжээний яаралтай тусламж гаргах төлөвлөгөөгөө ЕХ ойрын долоо хоногт хэлэлцэх болно. 9 тэрбум еврогийн хэмжээтэй байх болов уу гэж Ляйен хэлжээ.

С.Товуудорж

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.