Эквадорт газар хөдлөлтийн улмаас 12 хүн амь үрэгдлээ

Twitter Print
2023 оны 03-р сар 19-нд 10:50 цагт
Мэдээний зураг,

Эквадорт газар хөдлөлтийн улмаас 12 хүн амь үрэгджээ Эквадорын өмнөд эргийн бүс нутагт өнгөрсөн бямба гарагт 6.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас багадаа 12 хүн амь үрэгджээ.

Эль Оро мужийн Мачала, Асуай мужийн Куэнка хотуудад байшин барилгууд олноор нурж, хүмүүс нурангин доор гацсан байдалтай байгаа ба аврах багийнхан иргэдийг нурангин доороос гаргахаар ажиллаж байна.

Газар хөдлөлтийн голомт 3 сая хзн амтай Эквадорын хоёр дахь том хот болох Гуаякиль хотоос ойролцоогоор 80 км зайд Балао хотын дэргэд бүртгэгджээ.

Эквадорын Ерөнхийлөгч Гильермо Лассо, "Аврах багууд гамшигт өртсөн иргэдэд туслахаар ажиллаж байна." хэмээн ард иргэддээ тайван байхыг уриалжээ.

Газар хөдлөлтийн улмаас үүссэн хөрсний нуралтанд авто замууд хаагдаж, зарим сургууль, эмнэлгийн байруудад цууралт, нуралт үүссэн байна.

Газар хөдлөлтийн чичирхийлэл Эквадорын хойд зүгийн бүс нутгуудад болон Манаби, Манта болон нийслэл Китод мэдрэгдсэн ба 2016 оны газар хөдлөлтөөс хойшхи хамгийн хүчтэй газар хөдлөлт болж байгаа аж.

2016 оны 4-р сард Эквадорт 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, уг гамшгийн улмаас 600 гаруй хүн амь үрэгдсэн билээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.