2014 оны 05-р сар 08-нд 11:04 цагт

Дуучин К.Номинжин алдарт Карнегийн тайзнаа таван хэлээр дуулжээ

Мэдээний зураг,

Дуучин К.Номинжин дэлхийд алдартай Карнегийн тайзнаа таван хэлээр дуулжээ. Тодруулбал, энэ сарын 17-нд Грэммийн шагналт, сонгодог хөгжмийн зохиолч Кристофер Тиний уран бүтээлийн тайлан тоглолтод оролцож, монгол, хятад, япон, санскрит, перс хэлээр таван дуу дуулж, үзэгчдийг бишрүүлсэн байна. Түүгээр ч зогсохгүй, тэрбээр Нью-Йоркийн энэхүү домогт театрын тайзнаа 300 хүний оркестр, 600 найрал дуучинтай хамтран дуулжээ. Тоглолтын үеэр үзэгчид түүнд нижигнэсэн алга ташилт, “Браво” гэсэн үгээр талархлаа тасралтгүй илэрхийлж буй богино хэмжээний бичлэгийг дуучин бүсгүй өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: ding_ding48@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.