Ажлаа тарсны дараа юу хийх вэ?

2017 оны 04-р сар 20-нд 18:10 цагт
Мэдээний зураг,

Оройны зургаан цагаас хойш унтах хүртлээ юу хийдэг талаараа нэг бодож үзье л дээ. Зурагт үзнэ, хоолоо иднэ, ном уншина, унтана…Хэтэрхий нэгэн хэвийн биш байна гэж үү? Дуртайдаа биш харин “ёс юм шиг” хийдэг болсон эдгээр зүйлст чинь 10 санаа нэмэрлэе.

Өөрчлөлт хийх үү?
Ажлаасаа гэр лүүгээ харих үед чиний толгойд бөөн “үрчлээтэй бодол” эргэлдэж байдаг бол, магадгүй өөрчлөлт хийх цаг болсон байна. Орлогоо нэмэгдүүлэх суут санаа олох юм уу, CV-ндээ нэмэлт хийгээд интернэтээс шинэлэг боломжууд хайхдаа цаг зарцуул. Энэ бол ажлынхаа дараа өөрт олдсон цагаа хамгийн ашигтайгаар өнгөрүүлэх зүйл ч байж мэднэ.

Хэвтэж амар
Өдөржин ажлаа хийсний дараа гэртээ нурж унах шахсан амьтан ордог уу? Унтах цаг болтол өөрийгөө сэрүүн байлгах гэж хичээгээд, зовхио хүчлэн байж дуртай номоо уншихын оронд 30 минут дуг хийж сэргэчихээд өдрийн үлдсэн хэсгийг цоглог өнгөрүүлээрэй.

Суралц
“Сурах юмсан” гэж эртнээс нааш боддог байсан зүйлээ сурахад энэ цагийг зарцуул. Хувцас загварын талаар мэдлэгтэй болъё гэж боддог ч, судалж суух цаг олддоггүй юу? Сонгодог урлагт сонирхолтой мөртлөө л, Вангогийн нэг зурагнаас цааш мэдлэггүй юу? Ажлын дараах цагийг өөрийгөө карьераас бусад талаараа хөгжүүлэхэд зарцуул. Юу чиний өөрийгөө үнэлэх үнэлэмжийг дээшлүүлэх вэ?

Болзоонд яв
Ганц бие байх нь чамд хүчирхэг бие даасан эмэгтэйгээс илүү нийгмээс тусгаарлагдсан ганцаардмал хүн шиг мэдрэмж төрүүлээд байгаа бол, “хурдацтай болзоо”-ны хуваарь гаргаж яагаад болохгүй гэж? Оолн залуутай болзлоо гээд насныхаа ханийг олно гэсэн үг биш ч, чамайг цагийг зугаатай өнгөрүүлэнгээ хүмүүсийг танихад туслах болно.



Ямар нэг зүйл бүтээ, сэтгэ
Ихэнх хүмүүс амрахын тулд зурагт асаадаг. Гэвч заримдаа амрах хамгийн сайхан арга нь ямар нэг зүйлйиг “бүтээх” байдаг юм. Чамайг орчлонгоос тусгаарлаж, анхаарлыг чинь нэг л зүйлд төвлөрүүлэх юу ч байсан болно! Чи сод бүтээл туурвих албагүй, зүгээр л усан будаг, утас зүүний хайрцаг, тоосонд дарагдсан гитартайгаа нөхөрлөөд ил шидийг бүтээ!

Танилын хүрээгээ тэл
Орой болгоныг ганцаараа өнгөрүүлэхээс залхахгүй байна уу? Энэ хорвоо дээр байгаа хэдэн мянган төрлийн сонирхолтой хүмүүстэй танилц. Ямар нэг клубын уулзалтанд оч, шинэ найз нөхөдтэй бол. Том клубуудын гишүүд ихэвчлэн ажил хийдэг хүмүүс байдаг учраас, уулзалтаа ажлын цагийн дараа товлодог.

Эмхэлж цэгцэл
Ямар нэг зүйлийг цэгцлэхэд үр дүн нь шууд харагддаг. Тийм болохоор л хийснийхээ дараа үргэлж сэтгэл ханамж дүүрэн үлддэг ажил бол цэвэрлэгээ юм. Гоо сайхны хуучин цүнхээ цэгцлэх, хувцасны шүүгээгээ эмхлэх, замбараагүй номын шүүгээгээ цэвэрлэж, номнуудаа өрөх шиг урамтай ажил байгаа гэж үү?

Төлөвлө, мөрөөд, таларха
Энэ жилийнхээ төрсөн өдрийг яаж тэмдэглэх үү? Ирэх долоо хоногт ямар шинэ зүйл хийх үү? Дараа сард найзуудтайгаа салхинд гардаг ч юм билүү? Ямар нэг сайхан зүйлийг төлөвлөхөд цаг гарга. Ажил хэргийн тал дээр юу хиймээр байгаагаа цаасан дээр буулга. Өнөө маргаашгүй биелэх гэж байгаа юм шиг л догдол. Эсвэл тэр өдөр болсон ямар нэг сайхан зүйлийн талаар бодож, өнөөдөр амьдарч байгаа чинь ямар азтай зүйл болох тухай чин сэтгэлээсээ таларха.

Дасгал хий
Гэртээ DVD-гээ тавиад ганцаараа дасгал хийдэгсэнж үү, ажлаа тараад оройн гудамжийг ажиглангаа гүйдэгсэнж үү, өдөржин нуруундаа цугларсан шар усыг ямар нэг байдлаар тараа. Тэгээд дараа нь халуун шүршүүрт ор.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.26.194.100) 2013-10-29 19:39
      • 0
      • 0

      Saihan zovlogoo baina. Haramsaltai ni guigeed yavj baih zam talbai ni yu bilee, za guilee gehed nogoo utaagaar ni amisgalaad sergeh gesen bish bur muujirchih bailgui dee. Zun bol harin dagaj boloh zovlogoo baina.

      Хариулах