Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орлоо

Twitter Print
2014 оны 05-р сар 08-нд 10:51 цагт
Мэдээний зураг,

Зурагтын шинэ эцсийн буудал орчмын хоёр км замд засварын ажил хийх гэж байгаатай холбогдуулан ирэх баасан гаригаас буюу тавдугаар сарын 9-нөөс ирэх зургаадугаар сарын 9-нийг дуустал замын хөдөлгөөнийг хязгаарлахаар болсон. Үүнтэй холбогдуулан дээрх хугацаанд нийтийн тээврийн үйлчилгээний зарим чиглэлүүдийн маршрутад дараах өөрчлөлт орно.

Үүнд, М:9-“Зүүн салаа-Зурагт” Сансар”, М:15-“Баруун салаа-МУИС-БЗД-ийн 6-р хороо”, М:25-“Баянхошуу-Ард кино театр”, М:25б- “Баянхошуу-Вокзал-БММЗ” чиглэлүүдийг Баянхошууны Хөтөлийн буудлаас үндсэн замаараа явж нэг урсгалаар Зурагтын эцэс хүртэл, Зурагтын эцсээс Далан давхрын урд талын шинэ замаар нэг урсгалаараа явж Баянхошууны Хөтөлийн буудал хүртэл явах аж.

 

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.