
Кофег өглөө 7 цагт биш 9:30-11:30 цагийн хооронд уухыг эрдэмтэн Миллер зөвлөж байна. Харин өдөр 13:30-17:00, оройтож унтдаг “шар шувуунууд” 19 цагаас хойш уух хэрэгтэй.
Хүний бие махбодь сэргээгч болон эм танг яг хэрэгтэй үедээ авч байх ёстой. Үгүй бол таны бие ямар нэг сэргээгч, эм танд тэсвэртэй болж, үйлчилгээ нь багасдаг байна.
Хүний тархи стрессийн гормон кортизол гэх бодис ялгаруулдаг бөгөөд энэ нь сэргээх үйлчилгээтэй. Кортизол нь хүний биенд өглөө 8-9, өдөр 12-13, орой 17:30-18:30 цагийн үед ид ялгардаг байна.
Тэгэхээр биед кортизол ялгаран сэргээж байх дээрх цагуудад кофе ууж, кортизол кофеин хоёрыг хамт хэрэглээд байвал бие тань дасаад дараа нь хэдэн аяга кофе уугаад ч сэргэхээ больдог муу талтай аж.
Кортизол “амарч” байх цагуудад кофегоо ууж хэвшээрэй.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.