
КАРИМ БЕНЗЕМА “ЕВРО 2020” ТЭМЦЭЭНД ШИГШЭЭ БАГТАА ДУУДАГДЛАА
Реал Мадрид багийн довтлогч Карим Бензема энэ зун болох Европын аварга шалгаруулах тэмцээний хүрээнд Францын шигшээ багтаа дуудагдлаа. Түүний хувьд зургаан жилийн дараа шигшээ багтаа эргэн багтаж байна.
Реал Мадридын довтлогч Карим Бензема энэ зун болох Европын аварга шалгаруулах тэмцээнд зургаан жил тоглоогүй Францын шигшээ багтаа 26 тамирчины нэг болон багтжээ. Тэрбээр Францын шигшээ багийн хамтрагчаа шантааж хийх гэсэн үйлдлээсээ болж 2015 оноос хойш шигшээ багтаа дуудагдаагүй байсан билээ.
Өдгөө 33 настай довтлогчийн хувьд үүнээс болж Евро 2016 болон 2018 оны дэлхийн аваргыг өнжжээ. Энэ хугацаанд Францын шигшээ баг 2018 оны дэлхийн аваргын цомыг өргөсөн билээ. 2021 оны 1-р сард Францын прокурорууд Бенземаг шүүхэд өгнө гэж мэдэгджээ. Түүний холбогдсон хэргийг эргэн сануулахад 2015 онд хагас хамгаалагч өдгөө 36 настай Матье Вальбуенагийн насанд хүрэгчдийг бичлэгийг олон нийтэд ил болгоно гэж заналхийлж мөнгө авах зорилгоор хувь хүмүүст мөнгө төлсөн гэж буруутгагдсан. Цагдаа түүнийг ийм байдалд оруулахын тулд шударга бус арга хэрэглэсэн гэж үзэж байна.
Бенземаг багт багтсанаа баталсны дараа Францын шигшээ багийн дасгалжуулагч Дидье Дешам: "Хамгийн чухал нь өнөө, маргааш хоёр. Чухал алхмууд байсан. Бид бие биенээ харж. Удаан хугацааны турш ярилцсан. Энэ шийдвэрт хүрэхийн тулд би удаан хугацааны турш эргэцүүлэл хийсэн. Би хоорондын ярианы талаар нэг ч үгийг энд ярихгүй. Надад хэрэгтэй байсан, тэр бидэнд хэрэгтэй байсан” хэмээн хэлжээ.
Мөн Тоттенхэмийн Уго Ллорис, Мусса Сиссоко, Эвертон клубын зүүн жигүүрийн хамгаалагч Лукас Дин, Челсигийн Курт Зума, Оливье Жиру, Манчестер Юнайтедын Пол Погба, Н'Голо Канте нар Францын шигшээ багт багтжээ. Бензема Францын шигшээ багт 81 тоглолтод 27 гоол оруулаад байгаа бөгөөд үүний дотор Арменийг 4: 0 харьцаатай хожсон нөхөрсөг тоглолтын дараа шигшээ багийнхаа сүүлийн тоглолтонд хоёр гоол оруулжээ.
Харин энэ улиралд Реал Мадрид багийн төлөө 29 гоол оруулж үүнийхээ 11 гоолыг 10 тоглолтод бүртгүүлсэн бол бүх тэмцээний хүрээнд найман гоолын дамжуулалт өгчээ.
Одоо Бернабеу хотод 12 дахь жилийг үдээд байгаа Бензема саяхан Францын Мэргэжлийн Хөл бөмбөгийн Тоглогчдын Холбооноос гадаадад тоглож буй шилдэг Францын тоглогчоор нэрлэгдсэн байна. Европын аварга шалгаруулах тэмцээн ирэх зургадугаар сарын 11-ны өдөр эхэлнэ.
Спортын сэтгүүлч Дэлгэрмаагийн Баасанжаргал
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.