ОХУ цэргийн алба хаах насны хязгаарыг 30 болгожээ

Twitter Print
2023 оны 06-р сар 15-нд 11:33 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын парламент цэргийн алба хаах насны хязгаарыг нэмэгдүүлэх хуулийн төслийг баталжээ. Уг хуулийн төслийн дагуу 2024 оноос цэргийн алба хаах насны хязгаарыг 30 болгож, цэрэгт татагдах насны доод хязгаарыг шат дараалалтайгаар 18 наснаас 21 нас болгон нэмэгдүүлэхээр болжээ.

Ингэснээр ОХУ-д 2024 оноос цэрэгт татагдах боломжтой нас 19-30, 2025 оноос 20-30, 2026 оноос 21-30 нас болж тус тус өөрчлөгдөх аж. Цэрэгт алба хаах хүсэлтэй иргэд 18 нас хүрээд цэрэгт татагдах боломжтой аж.

Цэрэгт татах насны хязгаарыг нэмэгдүүлэх хуулийн төсөл нь 2022 оны 12-р сард Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн санаачилсан ОХУ-ын зэвсэгт хүчинд хийх шинэчлэлтийн нэг хэсэг бөгөөд уг санаачлагын хүрээнд армийн албан хаагчдын тоог 1.5 сая болгон нэмэгдүүлэх юм.

Эх сурвалж: Meduza.io

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.