Тарган хүүхэд богино насладаг

Twitter Print
2015 оны 10-р сар 31-нд 14:04 цагт
Мэдээний зураг,

Илүүдэл жинтэй хүүхдэд урт наслах боломж бараг байхгүй гэдгийг мэргэжлийн хүмүүс анхааруулсаар байгаа нь үнэн. Манай ерөнхий боловсролын сургуулиудын 12-17 насны хүүхдүүдийн дунд өнгөрсөн онд явуулсан судалгаагаар 1.2 хувь  таргалалттай. 10.6 хувь нь илүүдэл жинтэй гэсэн дүн гарчээ. Тодруулбал, 11.8 хувь нь жингийн асуудалтай байна гэсэн үг. Алсдаа зүрх судасны өвчин, чихрийн шижин зэрэг халдварт бус суурь өвчтэй хүмүүсийн тоо энэ хэрээр нэмэгдэнэ гэсэн үг.

Тарган хүүхэд амархан ядарч, сэтгэл санаа нь тогтворгүй болдог. Цаашилбал, доод мөчдийн ясны хэлбэрийг алдагдуулдаг блонут, үений үрэвсэл, багтраа, амьсгал тасалдалт, цөсний чулуу, элэг өөхлөх зэрэг өвчин тусах эрсдэл нэмэгдэнэ. Дээр нь ийм хүүхдийн толгой их өвддөг, сэтгэл санаа гутралтай байдгаас гадна илүүдэл жин нь даралт, зүрхний өвчин гээд шууд амь насанд заналхийлдэг архаг өвчний суурь шалтгаан болдог. Мэргэжилтнүүд өсвөр насны хүүхдүүд илүүдэл жинтэй болж байгааг хоёр үндсэн шалтгаанаас үүдэлтэй хэмээн тодорхойлж байна. Нэгдүгээрт, дэлгэцийн хамаарлаас болж удаан сууснаас хөдөлгөөний хомсдолд ордог.

 

Хоёрдугаарт, дунд сургуулийн ойр тойронд хүнсний эрүүл ахуйг хангахгүй түргэн хоол, чихэрлэг амттан, хийжүүлсэн ундаа зэргийг хяналтгүйгээр худалдаалдаг. Илчлэг ихтэй, шим тэжээл багатай хүнсээр хооллон, хөдөлгөөнгүй байх нь таргалалтын гол шалтгаан болж байгаа аж. Тиймээс хүүхдийнхээ сайн сайхан ирээдүйн төлөө өнөөдөр анхаарал тавиарай. Энэ өөрчлөлт том байх албагүй. Хийжүүлсэн ундаа, чихэрлэг хүнс, амттан идэхийн хор уршгийг тайлбарлаж өгөөрэй. Зурагт үзэж, утсаа ширтэж суудаг цагийг нь багасган тогтмол дасгал, хөдөлгөөн хийлгээрэй. Ингээд багаас нь эхлээд том өөрчлөлтийг эхлүүлж чадвал амжилтад хүрэх болно.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.