
Хятадын Гуандун мужийн Шэньчжэнь хотын 30 настай эр Лю Вэй хуримандаа 300 гаруй зочныг урьжээ. Гэтэл түүний сүйт бүсгүй 25-тай Сюн Янбо эрүүл мэндийн шалтгаанаар хуримандаа ирэх боломжгүй болсон байна. Сүйт хархүү энэ удаа хуримаа хойшлуулах гэтэл дахин их зардал гарах гээд байдаг. Хоол хүнс гээд өчнөөн их бэлдсэн, бас зочид хүрэлцэн ирсэн учраас залуу нэгэн арга сийчилж, өвчтэй сүйт бүсгүйгээ төрсөн дүүгээр нь орлуулахаар шийджээ. Тэр сүйт бүсгүйнхээ дүүг удаан ятгасны эцэст зөвшөөрүүлсэн байна. Харин зочид хэдийгээр сүйт бүсгүй солигдсоныг мэдсэн ч юу ч болоогүй мэт баярлан наргижээ.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.