Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав нийслэлийн хүндэт иргэн боллоо

Twitter Print
2013 оны 10-р сар 29-нд 10:35 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр Нийслэлийн 374 жилийн ойн баяр тохиож байна. Энэ өдрийн хүрээнд нийслэлийн удирдлагууд Нэрт хөгжмийн зохиолч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравыг Нийслэлийн Хүндэт иргэнээр өргөмжиллөө. 

Монголын хөгжмийн урлагт оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж түүнд 1953 онд Улсын гавьяат жүжигчин, 1963 онд Төрийн шагнал /”Хэрлэн” дуу, “Эх орон бат оршиг” магтуу зохиосон тул/, 1981 онд Ардын жүжигчин цол, 2000 онд Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн билээ. 

Д.Лувсаншарав дууны том бүтээлийн зэрэгцээ дуурийн урлагт авьяас сорьж “Хан бүргэд”, “Шивээ хиагт” дуурь бүтээсэн нь ардын урлагийн баян уламжлалыг өргөн ашиглан хөгжүүлсэн хурц тодорхой дүрүүдтэй сайн бүтээл болж зохиогчийн урлах чадвар, авьяасын өргөн талыг нээсэн юм.

Түүний дууриуд манай үндэсний дуурийн төрөлд мэдэгдэхүйц хувь нэмэр оруулж, сонгодог дуурийн найрал дуу хөгжмийг үндэсний хэлбэрээр илтгэн гаргахад шинэ алхам болсон юм.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.126.89.251) 2013-10-29 11:10
      • 0
      • 1

      Bayar hurgeye! Luvsansharav guaidaa ueruul enh baij urt udaan naslahyg husen erooe. Maamuu naash ir -iig tani duulj baigaa huuhed bolgony duulj bui duugaar tanid buyan hurj yavah boltugai.

      Хариулах