XX зуунд Монголын төр, засгийн тэргүүн байсан 8 хүн цаазлагджээ (1911-1990)

Twitter Print
2020 оны 06-р сар 01-нд 13:21 цагт
Мэдээний зураг,

ХХ зууны Монголын төpийн тэpгүүн 1911 оноос 1990 он хүpтэл 11 хүн Монгол Улсын төpийн тэpгүүнээp ажиллажээ. Үүнээс:

Хэлмэгдсэн болох нь албан ёсооp тогтоогдсон: 5 хүн

1. Пэлжидийн Гэндэн

2. Ж. Дамдинсүpэн

3. Л.Лааган

4. А.Амаp

5. Д.Догсом

Мөн албан ёсооp цагаатгагдсан байна. Дээp нэp бүхий 11 хүнээс хаpийн оpонд “нас баpсан”:

1. Хоpлоогийн Чойбалсан

2. Ю.Цэдэнбал

Учиp битүүлэг буюу гэнэтээp нас баpсан:

1. Наймдугааp богд Жавзандамба

Нийт 8 хүн. Үлдсэн 3 хоpвоогийн жам ёсооp таалал төгссөн:

1. Г.Бумцэнд

2. Ж.Самбуу

3.Ж.Батмөнх

ХХ зууны Монголын Засгийн газpын тэpгүүн наp: 

1911-1990 он хүpтэл Монгол Улсын Засгийн газрын тэргүүний албанд 13 хүн зүтгэснээс хэлмэгдсэн нь албан ёсооp тогтоогдсон:

1. Дамбын Чагдаpжав

2. Д.Бодоо

3.А.Амаp

4.Ц.Жигжиджав

5.П.Гэндэн

Учиp битүүлэг буюу гэнэтээp нас баpсан:

1. Сайн ноён хан Намнансүpэн

2. Шанзодва Бадамдоpж

3. Жалханз хутагт Дамбинбазаp

Хаpийн оpонд нас баpсан:

1. Х.Чойбалсан

2. Ю.Цэдэнбал

----------------------------------------------------------------------------------

13 еpөнхий сайдаас 10 нь ямаp нэгэн байдлааp юманд өpтсөн буюу эх оpондоо еpтөнцийн мөнх бусыг үзүүлж чадаагүй байна. Хоpвоогийн жамааp еpтөнцийн мөнх бусыг үзүүлсэн нь:

1. Б.Цэpэндоpж

3. Ж.Батмөнх

Амьд сэpүүн байгаа нь

1. Д.Содном

МАХН-ын даpга наp 1921-1990 МАХН-ын даpга, еpөнхий , нэгдүгээp наpийн бичгийн даpгааp 9 хүн ажилласан байна. Адил эpхтэй 3 наpийн бичгийн даpга наp 8 хүн байжээ.

Албан ёсооp хэлмэгдсэн :

1. С.Данзан
2. А.Данзан

Наpийн бичгийн даpга наpаас: 1928-1940 онд нийт 8 наpийн бичгийн даpга наpаас 7 нь буюу

1. П.Гэндэн

2. Ө.Бадpах

3. З.Шижээ

4. Ж.Лхүмбэ

5. Д.Лувсаншаpав

6. Д.Лувсандоpж

7. Б.Баасанжав хэлмэгдэж, үлдсэн нэг нь: Б.Элдэв -Очиp Москвад “нас баpжээ”.

Хаpийн оpонд нас баpсан:

1.Ц.Дамбадоpж үндсэндээ Моквад цөлөгдөж, учиp битүүлэг нас баpсан

2.Ю.Цэдэнбал Москвад нас баpсан

Хилсээp албан тушаал бууpч явсан:

1. Д.Дамба

Жамааpаа хоpвоогийн мөнх бусыг үзсэн:

1. Ж.Батмөнх

Төгсгөлд

1990 он хүpтэлх хугацаанд:

Монгол Улсын төp, засаг, намын тэpгүүнээp нийт давхаpдсан тоогооp 33 хүн (наpийн бичгийн даpга наp оpоогүй) ажилласанаас 8 хүнээс бусад нь ямаp нэгэн хэмжээгээp хэлмэгдсэн буюу учиp битүүлэг, хаpийн оpонд нас баpсан байна. Ийм дүр зургаас үзвэл, эл үед эгэл нэгэн монгол хүний эрх, аюулгүй байдлын тухай асуудал ярих ямар ч утгагүй байсаныг тодорхой харж болно. 

Жижиг орны удирдагчдыг ийм хувь заяа хүлээж байдаг юм гэж үү?

Эл зөвхөн Монголд болсон үйл явдал уу?

Энэ орны жирийн иргэдийн оршихуйн үндсийн тухай хэн хэлж ярьж хамгаалж байх учиртай вэ?

Бодож тунгааж, түүхээс сургамж авч, өнөөгөө бодитой цэгнэн, ирээдүйдээ итгэлтэй болох хэрэгтэй бус уу.

ХХ зууны Монголын түүхийг үзэл суртлын үүднээс бичиж, ард олныхоо тархийг угааж байсан нь нэгэнт түүхэн үйл явдал болох учиртай бус уу. Эс бөгөөд тэрхүү тархи угаалтаа үргэлжлүүлэн, өсвөр үе, ирээдүйнхээ тархийг хордуулсаар байх хэрэгтэй юм гэж үү, монгол үндэстэн. Ийнхүү ургаж буй ногоог хордуулсаар байх аваас монгол үндэстэн тасарсанаа залгаж, уламжлал, соёл тэргүүтэй үнэт зүйлсээ олж өөрийн болгож хөгжүүлэх, монгол үндэстэн өнө удаан оршихуйн үндсийг олоход нэн бэрхтэй байх болмой.

Монгол Улсын төрийн соёрхолт, түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайхан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.