Антарктидын дээрх озоны аварга цоорхой нөхөгджээ

Twitter Print
2021 оны 01-р сар 11-нд 14:34 цагт
Мэдээний зураг,

Олон улсын Цаг уурын байгууллагаас мэдээлснээр Антарктид буюу Өмнөд Туйлын дээрх озоны цоорхой нөхөгджээ.

Уг цоорхой нь 2020 оны 8-р сараас эхлэн хурдацтайгаар томорч эхэлсэн ба 9-р сар гэхэд 24.8 сая кв.м хэмжээтэй болсон аж. Өмнөд Туйлын дээрх уг озоны цоорхой нь Дэлхийн агаар мандал дахь хамгийн том бөгөөд гүн цоорхой байсан ба агаар мандлын стратосфери давхарга дахь агаарын бага хэм болон Өмнөд туйлын хүчтэй салхины ачаар нөхөгджээ.

Өнгөрсөн жилийн 4-р сард Хойд туйлын дээрх озоны цоорхой нөхөгдсөн билээ. Уг цоорхой нь Канадын Хадсоны булангаас ОХУ-ын туйлын арлууд хүртэл 1 сая орчим м. кв талбайг хамарч байсан аж.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

Mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.