Анх Гэгээн Валентины өдрийг МЭ 496 онд Ромд тэмдэглэж байжээ

Twitter Print
2022 оны 02-р сар 14-нд 08:23 цагт
Мэдээний зураг,

Анх Гэгээн Валентины өдрийг МЭ 496 оны 2-р сарын 14-нд Ромд тэмдэглэж байсан гэнэ.

Жил бүр Гэгээн Валентины өдрийг тохиолдуулан 1 тэрбум орчим карт илгээгддэг бөгөөд энэ нь жилд 2.6 тэрбум карт илгээгддэг Зул сарын баярын дараа орох хоёр дахь том карт солилцох баярын ихэнх картын 85 орчим хувийг эмэгтэйчүүд худалдаж авч илгээдэг байна.

Гэгээн Валентины өдрийн анхны гар бичмэл картыг 1415 онд Их Британид Орлеанскийн гүн Чарльзаас эхнэртээ илгээсэн гэж үздэг бол анхны Валентины картыг 1849 онд Америкийн Массачусетс мужид Эстер Хоуланд үйлдвэрлэсэн ч 1913 он хүртэл зах зээлд гаргаагүй гэнэ. Дээрх Валентины картыг Элмер Финк 1915 онд өөрийн романтик сонирхогч Лоладаа илгээжээ

230 орчим жилийн өмнө гараар бичсэн гэгддэг "дэлхийн хамгийн эртний" Валентины картыг дуудлага худалдаанд оруулж 7000 фунтээр зарсан байна.

Картууд үйлдвэрлэгдэн гарахаас өмнө мэдээж хайраа илчлэн бичсэн захиагаа гараар урласан цэцэг, хайрын зангилаа зэрэг романтик бэлэг тэмдгээр чимэглэн оньсого, яруу найргийн мөрүүдийг оруулан бичиж илгээдэг байжээ.

1822 онд Английн Бирмингем хотод Жон Кэдбери цай, кофены дэлгүүр нээж удалгүй шоколадны үйлдвэрлэлээ өргөжүүлж, 1861 онд түүний хүү Ричард Гэгээн Валентины өдөрт зориулан дэлхийн хамгийн анхны зүрхэн хэлбэртэй чихрийн хайрцагт Cadbury шоколадыг савласан нь борлуулалтыг нь эрс нэмэгдүүлж байжээ

2-р сарын 14-ний өдрийг Гэгээн хайр баярын өдөр (Гэгээн Валентины)-ийг тэмдэглэх болсон түүхийг товчхоон сонирхуулья.

Ромын Их эзэнт гүрний үе Гуравдугаар зууны хоёрдугаар хагаст "гурван Гэгээн Валентин" байсныг тэмдэглэсэн байдаг. Харамсалтай нь хайрын бэлэг тэмдэг болсон Гэгээн Валентин аль нь байсан тухай түүхэн баримтууд ховор байдаг бөгөөд бүгд цаазлагдсан гэнээ.

- Нэг дэх Гэгээн Валентин бол Ромд эмч, тахилч лам байсан бөгөөд Астериус гэгч шүүгч Кристийн шашныг номлосон үзэл бодлоос нь болж хавчин баривчилж гэрийн хорионд хорьжээ. Валентин Астериус шүүгчийн хараагүй охиныг нь хараа оруулж өгч чадна гэхэд шүүгч хэрэв чадвал Кристид итгэгч шоронгийн хоригдлуудыг суллахаа амлажээ. Гэгээн Валентин охиныг эмчлэн хараа оруулсан бөгөөд шүүгч ч амласан ёсоороо Кристид итгэгчдийг суллан гэр бүлийн 44 хүний хамтаар Кристийн шашинд орсон байна.

Суллагдсаныхаа дараа эзэн хаан Клавдиус II-ыг Кристийн шашинд оруулахаар ятгасан нь хааны уур хилэн хүргэн Валентиныг дахин баривчилж, итгэл үнэмшлийнхээ төлөө цаазын яг тулгажээ. Түүнд цаазлагдахаасаа өмнө захидал бичихийг зөвшөөрсөн бөгөөд тэр шүүгчийн охинд "Таны Валентинаас" гэж захидал бичиж үлдээсэн гэсэн таамаг байдаг юм байна.

Валентинийг МЭ 269 толгойг нь цавчиж цаазалсан ба Фламиний замд оршуулжээ. Хожим нь Пап лам I Жюлиус (333-356) Гэгээн Валентины булшийг хадгалсан газарт сүм барьжээ. XIII зуунд түүний шарилыг (толгойг) Гэгээн Мариа Майорын сүмийн ойролцоох Пракседес сүмд шилжүүлсэн бөгөөд өнөөг хүртэл хадгалагдаж байдаг гэнэ. 1500-1800-аад оны археологийн малтлагын үр дүнд Гэгээн Валентины нотлох баримт болох толгойг олджээ.

-Хоёр дахь Гэгээн Валентин бол Интерамна (одоо Терни, Ромоос 60 милийн зайд байрладаг) хамба лам эзэн хаан II Клавдиус "ганц бие эрчүүд эхнэр хүүхэдтэй эрчүүдээс илүү байлддаг тул гэрлэхийг хориглон зарлиг" гаргасан бөгөөд Гэрээн Валентин шударга бус зарлигийг эсэргүүцэн нууцаар залуучуудыг гэрлүүлж байсан нь хавчлага, мөрдлөгт өртөн баривчлагдаж 273 онд цаазлуулжээ.

- Гурав дахь Гэгээн Валентина Африкт хэд хэдэн номлогч нартайгаа тамлагдан 280 оны үед цаазлагдсан гэхээс өөр гэгээнтний талаар өөр ямар ч мэдээлэл байдаггүй байна.

Нэг ба хоёр дахь Валентин нэг хүн байж магадгүй гэсэн таамаг ч байдаг байна.

Өөр нэг таамаг нь Дундад зууны үеийн Англи, Францад шувуудын ороо 2-р сарын 14-нөөс эхлэн хос болдог гэсэн нийтлэг үзэл, итгэл үнэмшил байдаг учир энэ өдөр ханиа олоогүй хүмүүс хосоо олдог гэж үздэг байсантай холбоотой ч гэж үздэг гэнээ. Үүнээс өөр таамгууд ч байнаа.

Ямартай ч жил бүрийн 2- р сарын 14 нд яах аргагүй "ганц бие хүмүүс хайраа илэрхийлэн ханиа олох" өдөр гэж итгэн бие биедээ хайрын захидал илгээж байжээ гэж ойлголоо.

Орчин үед Хол байгаа нь цахимаар, ойр байгаа нь Улаан, ягаан сарнай, зүрхэн хэлбэртэй шоколад, ил захидал солилцон хайраа илчилдэг болсон залуучууддаа Хайр нь мөнх, аз жаргалтай гэр бүл байг ээ гэж хүсье!

Хайр бол хүндлэл.

Ч.Оюун

Лондон, 2022.02.13

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Шижирмаа

      (202.9.42.182) 2019-10-11 23:38
      • 0
      • 0

      Сайн байн уу манай улсаас дахиж катарт дохад тэмэнд оролцохоор явах болов уу?

      Хариулах

    • Зочин

      (202.9.42.182) 2019-10-11 23:40
      • 0
      • 0

      Тэмцээнд

      Хариулах

    • Шижирмаа

      (202.9.42.182) 2019-10-11 23:38
      • 0
      • 0

      Сайн байн уу манай улсаас дахиж катарт дохад тэмэнд оролцохоор явах болов уу?

      Хариулах

    • Шижирмаа

      (202.9.42.182) 2019-10-11 23:40
      • 0
      • 0

      Уучлаарай. Тэмцээнд гэж бичих гээд буруу бичсэн бна

      Хариулах