Мөнгө гэж юу вэ?

Twitter Print
2015 оны 07-р сар 24-нд 10:00 цагт
Мэдээний зураг,

Философи гэж нэртэй хүн төрөлхтөний 2500 жилийн түүхтэй энэ мэргэжил эрт дээр үеэс бодлын “дээд урлаг” гэж нэртэйгээр бартаат замыг туулж ирсэн. Эртний хаадууд хажуудаа философичийг ордондоо урьж ажиллуулдаг байсан олон жишээ бий. Орчин үед улс орнуудын ерөнхийлөгчид хажуудаа философичидийг зөвлөгчөөр ажиллуулдаг. Мэдээж аливаа төр моралийн алдаа гаргахгүйн тулд бас залуу үед зөвөөр үлгэрлэхийн тулд философийг чухалчилдаг.

Тэгвэл энэ бодлын дээд урлаг философоор мөнгийг юу гэж ойлгох вэ түүнд ямар хариулт өгөх вэ?

Философич бас тэологич Августин хугацаа гэж юу вэ гэсэн асуултанд ингэж хариулжээ: Хүн түүний тухай асуугаагүй үед би мэддэг. Гэтэл би асуусан хүнд тайлбарлах гэхээр мэдэхгүй болчихдог. Бид мөнгийг гартаа эргэлдүүлж, өөртөө цуглуулж, буцааж үрж их эсвэл бага ч гэсэн мөнгөтэй болдог. Энүүхэндээ гэхэд хангалттай мөнгөтэй хүн гэж байдаггүй гэсэн. Ингэж мөнгөтөй янз янзаар харьцахад хүнд ямар ч проблэмгүй. Ерөөс хүний ертөнцөд сэдсэн сэдэлтүүд дотор мөнгө шиг унивэрсал бас өдөр тутмын зүйл болсон сэдэлтүүд байхгүй гэдэг. Хүн бүрт мөнгө бий. Мөнгөгүй гэвэл мөнгөтэй болмоор л. Гэтэл яг мөнгө гэдэг чинь тэгээд юу вэ гэсэн асуултанд мөнгөний биш мэргэжлийн хүмүүст хариулахад тийм ч амархан биш.

Мөнгөний гарал ч гэсэн тийм ч маргаангүй биш зүйл. Дэлхий дээрхи хүний амьдралын түүхэнд мөнгө нилээд хожим хойно сэдэгдсэн сэдэл. Метал мөнгийг анх 2700-гаад жилийн өмнө хэрэглэгдсэн гэж түүхийн мэргэжилтэнүүд тогтоожээ. Мөнгөтэй төсөөтэй хэлбэрүүд түүнээс өмнө гэж барагцаалдаг. Тодорхойгүй зүйл гэвэл хүмүүсийн социал амьдралд мөнгө ямар үүрэгтэй буюу шаардлагатайгаар үүсэв гэсэн асуулт. Мөнгийг солилцоонд, худалдаанд зориулсан болов уу гэж асуудаг ч бас шашны шалтгаантай болов уу ч гэдэг.

Монгол хэлээр мөнгө гэсэн үг химийн элемент болох мөнгөнөөс гаралтай болов уу. Мөнгөн ус гэсэн нэрлэгээ өөрөө зөрчилтэй. Мөнгөөр хийчихсэн ус хаа нэг газар байвал томхон савтай очоод савлаад л авчихмаар.

Английн монэй гэсэн үгийн гахрал их сонирхолтой. \Ромын долоон өндөрлөг түүний нэгийг Хэра гэж нэрлэдэг. Тэнд монэта гэдэг сүм байрладаг. Грекийн монэрэс гэсэн үг ба нэгэнлэг юник гэсэн бүгд хүлээн зөвшөөрсөн гэсэн утгатай. Германы гэлд гэсэн үг \хүчинтэй\ гэснээс гаралтай. Хүчинтэй гэсэн үг бас л шашнаас гаралтай өргөл барьц өгөхөөс гаралтай.

Философич Аристотэл мөнгөний тухай асуудлаар мөн түүний чадвар болон функцийн тухай бас толгойгоо ажиллуулсан. Аристотэл мэдээж философичийнхоо төрхөөр домог болон үе дамжсан яриануудад үнэмшихгүй. Тэр дараах дүгнэлтэд хүрсэн. Мөнгө ерөөсөө солилцоогоор л үүссэн ба ерөөсөө солилцоонд мөнгө шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн гэсэн. Никомахын этик гэж номондоо Аристотэл “Эмч эмчтэйгээ солилцох ямар солилцоо үүсэх вэ дээ, харин эмч тариачин хоёрт бол солилцоо үүснэ" гэсэн.

Гэхдээ шприцээр тарьдаг тариачин биш шүү. Эдлэн газартай будаа тариалдаг хүнийг хэлж буй. Нэг үгээр хэлэхэд адилхан биш хоёр хүний хооронд солилцоо үүсэх ба энэ солилцоо зөрөөг тэнцүүлэх зорилготой. Тиймээс солилцож буй зүйлс тэнцүүлэгдэх боломж чухал. Ингэж мөнгө ертөнцөд үүсжээ. Үүгээрээ мөнгө жуучлагч. Түүгээр л бүгдийг хэмжинэ. Ихийг ч бас багыг ч.

Аристотэлийн хэлсэнээр солилцож буйнууд ерөөсөө урьднаас тэнцүү биш. Яг адилханыг яг адилханаар солилцох ямар ч утгагүй. Хаана ялгаатайнууд бий мөн хаана ялгаатайнуудыг бишрэнэ вэ тэнд солилцох үйлдэл хийгдэнэ. Ялгаатайнуудын ялгаа ихсэх дутам мөн ялгаатайнууд ялгарах дутам солилцох боломж ихсэнэ. Тиймээс тухайн нийгэмд олон мэргэжил үүсэх бүр л солилцоо улам ихсэнэ бас цаашаа улам л хүмүүсийг баясгана. Эдлэн газартай тариачин бараг хэрэгцээтэй бүгдийг үйлдвэрлэж чадна. Тиймээс тэр магадгүй олон зүйлсээс татгалзах боломжтой. Малчин хүн ч гэсэн олон зүйлийг өөрөө хийж чадвал Хятадын хуванцаруудаар гэрээ дүүргэх шаардлагагүй. Гэтэл хотод амьдардаг хотын хүн бараг бүгдийг солилцоогоор зохицуулах шаардлагатай.

Солилцох бүх л үйлдэл ялгаануудыг тэнцүүлэх зорилготой.

Эрт үед барааг хариу хөдөлмөр хийгээд авчихдаг солилцоо тархсан. Өнөөдөр хөдөлмөрлөөд хариуд шууд бараа авах тийм ч амар биш. Бусдын хонийг хариулаад хөлсөнд хонь авах боломжтой. Гэтэл шил архины төлөө архины үйлдвэрт очоод хэдэн цаг ажиллах өнөөдөр тийм ч боломжтой биш. Нөгөөтэйгүүр өлссөн эмч цоо эрүүл малчинтай тааралдлаа гэхэд хариу барих зүйлгүй. Өвчтэй гэвэл эмчлээд хонь авахсан. Цоо эрүүл хүнтэй юу ярих вэ. Магадгүй шөнө болохыг хүлээж мал хулгайлах л шийдэл үлдэх болов уу. Эцсийн эцэст хулгай гэдэг хүчирхийлэл ба солилцооны сүүдэр тал. Том том байгалийн хямрал эсвэл дайн болж сүйдсэний дараа төрүүлсэн хүүхдээ хүртэл солилцоонд хэрэглэх бас л солилцооны хар бараан тал.

Аристотэлийн хэлснээр мөнгө ингэж солилцоог унивэрсалчилах боломж гаргасан. Мөнгө солилцох хүсэлтэй сүбьектүүдийн хэрэгсэл болсон.

Энэ хэрэгсэл ялгаануудыг хэмжих ба түүний хажуугаар бас ялгааг тэнцүүлэх хэрэгсэл болсон. Мөнгө боломжийн бүхий л бараануудын унивэрзийг рэпрэзэнтацласан. Хэн бараагаа мөнгөөр сольсон одоо тэр мөнгөөрөө бусад ямар ч барааг солилцох боломжтой. Тэгвэл солигдож буй зүйлс ямар критэрээр мөнгөн үнэлгээнд \үнэт\ очсон бэ? Мөнгөн үнэтэд тэнцүүлэгдэж буй барааны үнэтийг хэрхэн тогтоох вэ бас хэмжих вэ? Ингэж Аристотэл мөнгө гэж юу вэ гэсэн асуултанд хэрхэн хариулсан бэ гэхээр: Хэрэгцээ л бүгдийг барьдаг. Хэрэгцээ үгүй гэвэл солилцоо үгүй.

Орчин үед мөнгө үнэтийг хэмжих функцтэй гэдэг. Гэхдээ мөнгө үнэтийг хэмжихгүй. Нэг үгээр хэлэхэд юмс дотор шингэсэн үнэтийг хэмжихгүй харин юмс тухайн хүнд хэрэгцээтэй зүйл хир их үнэтэйг дүрслэнэ. Мөнгө юуг илэрхийлэх вэ гэхээр тухайн хүн тэр бараанд эсвэл үйлчилгээнд хэр их үнэ өгч буйг илэрхийлнэ. Тиймээс мөнгөөр илэрхийлэгдэж буй үнэтэй дотор тухайн сүбьектийн хэрэгцээ ба юуг илүүд үнэлж буй харагдана. Тэгэхээр одоо тэр хүнээс асуух хэрэгтэй чи үүнд хэдийг төлөхөд бэлэн бэ гэдгийг асуух. Түүний дараа тэр хүн тэр зүйлийг ямар их үнэлж буйг мэднэ.

Мөнгөнд өөрт үнэт үгүй ба мөнгө зөвхөн үнэтийг төлөөлөх төлөөлөгч ба хэмжигдэж буй биш харин масштаб. Тиймээс "Хүргэн хүү" кинонд гардаг арван сайхан шараа зараад төгрөг болгоод авдарандаа хийчихсэн. Гэтэл цаасан төгрөгийг хулгана идчихдэг.

Мөнгө өөрөө ганцаараа ямар ч хэрэгцээг биелүүлэхгүй. Яагаад арван сайхан шараа зарсан бэ гэхээр мөнгөөр сайжруулах гэсэн. Өөрсдөө алаад идсэн тохиолдолд түүнийг муу мөнгө гэж нэрлэдэг.

Байгалаасаа мөнгө гэж үгүй, мөнгө зөвхөн тохиролцоо. Тиймээс мөнгө байгальд баярлах биш харин хуулинд баярлах хэрэгтэй. Хүн л мөнгийг өөрчлөнө эсвэл гүйлгээнээс гаргана.

Мөнгө өмнө хэлсэнээр хэмжээс ба гэхдээ бүх барааг адилхан хэмжүүрээр хэмжихээр болгосон. Ингэж адилханыг үйлдвэрлэх боломжтой болгосон. Үнэхээр ялгаатайнуудыг нэг л хэмжүүрээр хэмжих боломжгүй гэмээр. Гэхдээ л хүмүүсийн хэрэгцээг хангаад байж болохоор болгожээ. Тэгэхээр мөнгө боломжгүйнүүдийн илэрхийлэл. Ялгаатайнуудыг ямар ч ялгаагүй болгодог. Нэг үгээр хэлэхэд тэнцүүлэх боломжгүйнүүдийг тэнцүүлчихдэг. Хэмжих боломжгүйнүүдийг хэмжихээр болгочихдог.

Эдийн засгийн талаар ном бичсэн Адам Смит мөн Карл Маркс энэ л барааны мөнгөөр илэрхийлэгдэж буй мөн солигдож буйг объективоор гаргаж тавихаар судалсан. Тэд зарцуулсан хөдөлмөрийн цагийн хэсэгчлэлтэй холбохыг оролдсон. Ингэж ялгаануудад ялгаа гарахгүй болж хэдийгээр ялгаатай ч адилхан зүйлс солилцох боломжтой болгожээ. Орчин үед судлаачид үүнд эргэлзсэн яагаад гэвэл барааны үнэт буюу үнэ эрэлт хэрэгцээ ба нийлүүлэт гэсэн харицаанаас салсан ба ингэснээр маркэт экономи буюу зах зээлийн эдийн засаг гэсэн догманы эсрэг чиглэсэн гэдэг.

Тэгэхээр мөнгөтэй шүү, мөнгө бий шүү гэсэн ойлголт ямар утгатай вэ? Хэрвээ мөнгө зөвхөн үнэтийг төлөөлдөг гэвэл мөн өөрөө ямар ч үнэтгүй гэвэл яагаад мөнгө ингэж хамгийн чухал бас хамгийн үнэтэй болчихов гэсэн асуулт гардаг. Яагаад хүмүүс мөнгөний төлөө хэрэгсэлээ биш харин зорилгоо болгон зүтгэх болов? Эртнээс эхлэж сургаальчид мөнгийг баялагтай хольж хутгаж буйг анхааруулжээ. Мөнгө цуглуулах ба баялаг цуглуулах хоёр ялгаатай гэнэ. Баялаг гэдэг абсолут хэмжүүр биш харин социалын харицаа. Хэн нэг хүнийг заавал бусад аль нэг хүнтэй харицуулахад баян эсвэл ядуу.

giving-money

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Мөнгө гэдэг ерөөсөө л мөнгө. Түүнд баялагийг хэмжих индикатор үгүй. Эртний эдийн засагчид хэнийг баян гэсэн бэ гэхээр бусдаас илүү их хэрэгцээтэй зүйлсийг эзэмшиж буй хүнийг. Хамгийн хэрэгцээтэй зүйлс гэдгээр дундад зууны эдийн засагчид газар, ус, агаар ба гал гэсэн. Түүний дараа хүн гэжээ. Хүн бусад хүмүүст хамгийн хэрэгцээтэй. Түүний дараа хүнс тэгээд хувцас. Дараагаар гэр орон. Цаашлаад баясгах зүйлс.

Гэтэл эдгээрийг мөнгө орлож чадахгүй гэсэн. Хэн мөнгөнөөс өөр юу ч үгүй тэр хүн түүгээрээ солилцоо хийж л чадахгүй гэвэл ёстой л юу ч үгүй хүн. Ингэж мөнгө ба бодит амьдралын харицаа гарчээ.

Мөнгийг хэдийгээр идэх боломжгүй ч мөнгө бусад бүгдийг иддэг. Карл Маркс мөнгөний тухай дараахийг бичжээ: Юу би мөнгөөр төлж чадна вэ тэгээд л минийх. Нэг үгээр хэлэхэд мөнгө юуг чадаж байна вэ тэр чинь би. Мөнгө хэр хүчтэй вэ би эзэмшигч тиймээс яг тийм хүчтэй. Би муу хүн, үнэнч биш, сэтгэлгүй, оюунгүй хүн. Гэтэл би бусдын хүндэлдэг мөнгөтэй. Тэгэхээр намайг хүндэлнэ гэсэн үг. Мөнгө хамгийн үнэт тэгвэл би бас үнэтэй. Би оюунгүй гэтэл мөнгө оюунжсан. Тэгэхээр түүнийг эзэмшигч яахаараа оюунгүй байдаг билээ. Мөнгө бас оюуны чадвартай хүмүүсийг худалдаад авчихна шүү дээ. Тиймээс мөнгө миний чадахгүйнүүдийг чаддаг болгож хувиргах чадваргүй гэж үү?

Хүн гартаа мөнгөтэй гээд юутай вэ? Мэдээж түүний тусгал абстракт. Мөнгө бүгдийг зөвхөн солилцооны үнэтүүд болгоно. Абстракцлана гэдэг хүний оюуны чадвар. Мөнгө хэрэг дээрээ оюунжсан ба энэ оюун бүхий л субстанцт үнэтийг уусгана. Бүх юмс өөрийн агуулгатай гэтэл мөнгө агуулгагүй ба гэхдээ хүчинтэй гэдгээрээ агуулгатай. Мөнгө зөвхөн юмсыг бас тэдгээрийн солилцооны үнэтийг симболчлохгүй түүн дээр хүчинтэй гэдгийг симболчилно. Мөнгө зөвхөн л хүчинтэй. Хүчингүй мөнгө мөнгө биш.

Энэ цэвэр хүчинтэй тодорхой хүчинтэйд чиглээгүй. Мөнгө маш позитив чанартай ба тэр юу вэ гэхээр “характэргүй”. Характэргүй тул мөнгө чөлөөтэй. Хэдийд мөнгө хүчинтэй вэ гэхээр тийм л зүйлийг авах боломжтой гэж зааварлаагүй үед. Мөнгөөр хүн хүссэнийгээ хийх боломжтой тул түүний зайлшгүй функц гарч ирдэг. Нэгэнт мөнгө өөрөө характэргүй тул бас түүнийг эзэмшигчийн потэнциэл характэргүйтэй таардаг. Мөнгийг эзэмшигчийн морал ямар ч байлаа гээд түүний мөнгө хүчинтэй. Латин хэллэгээр “мөнгө ханхалдаггүй” гэж хэлдэг. Энэ түүний ямар димэнсионтойг харуулж буй. Хэрхэн мөнгөтэй болох вэ эсвэл мөнгийг яаж зөв зарцуулах вэ гэсэн асуултууд хэдийгээр моралийн асуултууд ч гэсэн мөнгөнд өөрт бол ямар ч хамаагүй.

Мэдээж мөнгө өөрийнхөө функцийг биелүүлэхийн тулд ямар ч хамаагүй замаар олдож бас юуг ч авч болохоор боломж өгөгдөх ёстой. Хулгайлсан, дээрэмдсэн, дарамталсан эсвэл хожсон эсвэл зальдсан мөнгө алин ч гэлээ мөнгө хүчинтэйгээ алдахгүй. Мөнгөний бас төрх юу вэ гэхээр хэдийгээр цалингаа байрны хөлс хоол хүнсэндээ тооцоолоод хуваарьлаад зоочихсон ч гэсэн түүгээр биендээ шивээс тавиулаад эсвэл архи аваад уучих боломжтой. Хэдийгээр яг тийм биш ч гэлээ мөнгөний зарим функцуудийг хаших хэрэгтэй. Жишээлбэл тасалбар, орон нутагт зориулсан мөнгөн тэмдэгт гэх мэт.

Нэгэнт мөнгө дүрсгүй тул яаж л бол яаж дүрсээ хувиргана. Тиймээс заримдаа мөнгө сэтгэл хөөргөнө заримдаа сэтгэл гонсойлгоно. Тиймээс зөвхөн л мөнгө хүсдэг хүн баталгаатай хөөрнө бас баталгаатай гонсойно. Мөнгө нэгэнт л хэзээ ч энд байгааг рэпрэзэнтацладгүй тул гэнэт хөөргөнө. Яагаад гэвэл хүн мөнгөөрөө танихгүйг бас мэдэхгүйг сольдог. Тиймээс хүн мөнгөтэй гэвэл яг яах гэдгээ одоохондоо мэддэггүй. Ингэж мөнгө зөвхөн гацчихсан субстанц биш бас гацсан хугацаа. Одоо яах вэ гэсэн л асуулт гарна. Яг одоо мөнгөө зарахгүй ч дараа заавал зарах ёстой. Тиймээс мөнгөний үнээ хадгалах функционы тухай яридаг.

Хэдийд мөнгөний функц философийн хувьд сонирхолтой вэ гэхээр мөнгөний яг одоогийн чадах чадвар дараа хэзээ нэгэн цагт түүнийгээ бас чадна биз дээ гэсэн асуулт. Мөнгөөр хүн өөрийнхөө хэрэгцээ хангахаас гадна бас бусад хүнтэй харьцах харьцааг зохицуулна. Түүнээс гадна мөнгө бидний хугацаатай хэрхэн харицах харьцааг зохицуулна. Мөнгөөр хүн одоог ирээдүй болгож чадна бас ирээдүйгээ одоо болгох боломжтой. Үүнийг мөнгөө хадгалах бас крэдит авах буюу өр тавих гэж нэрлэдэг. Хэрвээ хүн одоо байгаа мөнгөө хадгаламжинд хийж магадгүй ирээдүйд ихэсвэл түүнийгээ ирээдүйд зарцуулна. Психологийн нэрлэгээгээр хэдий их хадгаламжинд мөнгөтэй ирээдүйд төдий хирээр сонголтуудтай.

Хэн өнөөдөр өр тавина вэ мөнгийг одоод авчирна. Яагаад гэвэл ирээдүйд тийм хэмжээний мөнгөтэй болох боломж бий тул. Гэхдээ л хүн чөлөөтэй явахгүй яагаад гэвэл буцааж төлөх шаардлагатайгаараа онцлогтой. Тиймээс сонголт хязгаарлагдмал. Гэтэл инфляцаар мөнгөний үнээ хадгалдаг функц эвдэгдэнэ. Хэн мөнгөнөөс өөр юу ч үгүй вэ инфляцаас болж ирээдүйгээ алдана. Ингэж хугацаа мөнгө болно үүний эсрэг хугацаа ч гэсэн мөнгө.

Философийн доктор С.Молор-Эрдэнэ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.