Нарантуулын галд шатсан мөнгийг Монгол банк сольж өглөө

Twitter Print
2013 оны 10-р сар 28-нд 17:23 цагт
Мэдээний зураг,

Шатсан мөнгөний гуравны хоёр нь байгаа тохиолдолд арилжааны банкууд сольж өгдөг журамтай. Их хэмжээний мөнгийг бол Монгол банк сольдог юм."Нарантуул" олон улсын худалдааны төвд өнгөрсөн наймдугаар сард гал гарсан билээ. Энэ үеэр шатсан байдалтай олдсон бэлэн мөнгө болон ам.долларыг Монголбанкинд шинжээч томилж хүргүүлээд байсан юм.  Энэ ажлын үр дүнд Монголбанк 42 сая төгрөгийг бэлнээр сольж өгчээ.  Хэргийн газрын үзлэгээр хураасан 40 мянган ам.долларын асуудлыг УМБГ-аас АНУ-ын зохих газарт хүргүүлсэн аж. Одоогоор эцсийн хариу нь ирээгүй байгаа гэнэ.  Худалдааны төв дотор байрлаж байсан хоёр бэлэн мөнгөний машинд байсан мөнгөний 21 сая төгрөгийг Монголбанкнаас тухайн банкинд сольж өгөхөөр болжээ. 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.