Өтгөн хаталт нь шамбарам өвчний нэг шалтгаан болдог

Twitter Print
2022 оны 08-р сар 30-нд 12:09 цагт
Мэдээний зураг,

Таны өтгөн хатаад хэцүү байна уу?

Өтгөн хаталт нь шамбарам өвчний нэг шалтгаан болдог.

Шамбарамаас урьдчилан сэргийлэх аргууд

Хувийн ариун цэврийг сахих. Шулуун гэдэсний амсар орчмын ариун цэврийг сахиагvйгээс энэ хэсгийн арьс болон салст амархан vрэвсдэг. Иймд өтгөнөөр бие зассаны дараа болон өглөө оройдоо шулуун гэдэсний амсар орчмыг усаар угааж занш. Ялангуяа цагаан мах эргэх өвчтэй бол ариун цэврийн цааснаас гадна бvлээн усаар заавал угааж цэвэрлэж байх хэрэгтэй. Угаахдаа саван болон давс хэрэглэхгvй байж болно.

Өтгөн хаталт болон гvйлгэлтээс сэргийлэх

Өтгөн хатах нь хvндээр бие засах хугацааг уртасгаж шулуун гэдэсний салстыг гэмтээх гол шалтгаан болдог. Мөн гvйлгэлтийн улмаас боловсруулагдаагvй хоол тэжээл, ходоодны шvvс шулуун гэдэсний ханыг гэмтээх аюултай.

Удаан хугацаагаар сууж бие засахаас зайлсхий

Судалгаанаас харахад хэвийн vед 30 секундын дотор өтгөний эхний хэсэг биеэс гадагшилдаг. Vvнээс хойш 30 секунд тутамд өтгөн 2 – 3 хуваагдан гадагшилна. Энэ хугацаанаас илvv суултуурт суух нь цагаан мах эргэх, салст гэмтэх шалтгаан болдог. Суултуурт суугаад 3 – 5 минутын дараа босох хэрэгтэй. Өтгөн дутуу гарсан юм шиг санагдвал босоод дахин суу.

Өтгөн хаталтаас сэргийлэх

Хэвийн өтгөн нь сайн боловсорсон гадил жимстэй ойролцоо байдаг. Өтгөн хатах зориуртай хvмvvс хvнсэндээ аль болох ногоо, жимс, эслэг ихтэй бүтээгдэхүүн хэрэглэх нь зvйтэй. Ялангуяа шулуун гэдэсний амсарт зовиур илэрсэн тохиолдолд өтгөнөө шингэлэх хэрэгтэй. Өглөөний ундандаа сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэг хvмvvс ихэвчлэн өтгөн хатах зовиуртай байдаг. Иймд аль болох биедээ удаан байлгалгvй гадагшлуулж байх хэрэгтэй. Удсан чанар муутай, муудсан хvнс хэрэглэж гvйлгэх нь шулуун гэдэсний амсрын өвчин vvсэх гол шалтгаан болдгийг анхаарах хэрэгтэй.

Удаан хугацаагаар суух болон зогсох, хvнд зvйл өргөхөөс зайлсхийх

Удаан хугацаагаар суух, жолоо барих, хvнд зvйл өргөх зэрэг ажил эрхэлдэг тохиолдолд аарцгийн хөндийд даралт vvсэн шулуун гэдэс орчмын судсанд цус хурж, цагаан мах эргэх шалтгаан болдог. Иймд ажиллаж буй vедээ 1 -2 цаг тутамд 5 минут амрах , хөнгөн биеийн тамирын дасгал хийх нь өвчнөөс урьдчилан сэргийлэх нэг арга болно. Шулуун гэдэсний амсрын зовиур илэрсэн тохиолдолд ууланд авирах, спортоор хичээллэх, хvнд зvйл өргөхөөс татгалзах хэрэгтэй.

Ууц нуруу, өгзөг хэсгийг дулаан байлгах.

Ууц нуруу, өгзөг орчим даарч хөрснөөр шулуун гэдэсний цусан хангамжинд муугаар нөлөөлдөг. Ялангуяа цагаан мах эргэх өвчтэй хvний хувьд аль болох хvйтэн газар суухаас зайлсхийн бvлээн гудас хэрэглэх нь зvйтэй.

Байнга угааж байх

Өдөр бvр халуун устай онгоцонд усанд орж байх нь шулуун гэдэсний амсар орчмын эрvvл ахуйд сайнаар нөлөөлдөг. Ялангуяа цусны эргэлт сайжирснаар урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой.

Халуун ногоо болон спиртийн төрлийн зvйлийг хvнсэндээ хэрэглэхээс зайлсхий.

Халуун ногоо, улаан чинжvv, гич нь ходоодонд боловсролгvй гадагшилж, шулуун гэдэсний салстыг цочроон vрэвсvvлдэг. Архи спиртын төрлийн ундаа нь мөн шулуун гэдэсний цусан хангамж, булчингийн тонус, биеийн ерөнхий байдалд муугаар нөлөөлдөг. Иймд эдгээрийг хvнсэнд хэрэглэснээр өвчин сэдрэх, хvндрэх шалтгаан болж өгдөг юм.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.