БНСУ энэ долоо хоногийг вирусын тархалтыг зогсоох алтан үе хэмээн мэдэгдлээ

Twitter Print
2020 оны 02-р сар 24-нд 14:30 цагт
Мэдээний зураг,

Мүн Жэ Иний Засгийн Газар "Энэ 7 хоног бол COVID19-ын тархалтыг барих алтан үе болно" хэмээлээ.

Өчигдөр буюу 23-ны өдөр Засгийн Газар нь гамшгийн зэрэглэлийн дээд түвшин болох "онц ноцтой" түвшинд зарлаж тус улсын Ерөнхий сайд нь Гамшгийн аюулгүй байдлын төв газрыг ахлахаар болсон юм. 

Гамшгийн аюулгүй байдлын төв газрын 1-р орлогч буюу Эрүүл мэнд, халамжийн сайд Пак Нын Хү мэдэгдэхдээ "Цаашид нэг долоо хоногоос 10 хоногийн дотор COVID19-ийн тархалтыг барьж авах оргил үе нь байх болно" гэж мэдэгдлээ. Халдварт өвчний мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ 7 хоногт корона19-ийн тархалтыг барьж авах "Golden time" буюу хамгийн чухал цаг үе болно гэж үзэж байна.

Засгийн газрын хувьд халдварт өвчтөнүүдийг эрт илрүүлэх болон эмчилгээнд хамруулах ажил нь хамгийн чухал ажлын нэг болж байна. Эрүүл мэндийн яамнаас корона19-ийн тархалтыг зогсоохын тулд ард түмний урьдчилан сэргийлэх арга хэмжээ чухлыг онцолсон байна.

Хамгийн чухал нь гараа 30 секундээс дээш хугацаанд савандаж угаах, нүүр болон биеийн бусад хэсэгтээ гараар хүрэхгүй байх явдал юм. Гадагшаа гарах тохиолдолд маск заавал зүүх шаардлагатай ба ханиах үедээ амаа заавал ханцуйгаараа таглах хэрэгтэйг сануулж байна. Мөн олон хүн цугларсан газарт очихгүй байх хэрэгтэй.

Орчуулсан: Ц.Өнөрзаяа, БНСУ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Munh tengeriin huchin dor

      (126.241.220.10) 2020-02-24 20:11
      • 0
      • 0

      Tanuus zgeer manai ugzug odbayr ahiig zugeer yavuulaaguin gor ingeed l garah yumdaa?Uhan yadan manai chinggis haanii zurag huruguur oroldoj bgaad odoo suirchiheed bn odoo tanai uls hereg algaa ntr zaza joke shuu oilgooroi gehdee unench yum shig te!!!

      Хариулах