Оросын биатлончдын допингийн хэргийг олон жилийн турш нуун дарагдуулж байжээ

Twitter Print
2021 оны 01-р сар 29-нд 12:15 цагт
Мэдээний зураг,

Олон Улсын Биатлоны Холбооны Ерөнхийлөгч асан Андерс Бессеберг болон Ерөнхий нарийн бичгийн дарга асан Николь Реш нар олон жилийн турш ОХУ-ын биатлончдын допингийн хэргийг нуун дарагдуулж байсан нь шалгалтаар илэрчээ.

External Review Commission хараат бус байгууллагаас хийсэн шалгалтаар Андерс Бессеберг ОХУ-ын ашиг сонирхлыг бүхий л арга замаар хамгаалж байсан нь баримтуудаар нотлогдсон ба Андерс Бессеберг, Николь Реш нар ОХУ дахь допингийн хэрэглээний тухай баримтуудыг нуун дарагдуулснаар цаашид допингийн хэрэглээтэй холбоотой зөрчлүүд гарах үндэс суурийг тавьжээ. Түүнчлэн 1992 оноос 2018 он хүртэл Олон Улсын Биатлоны Холбоог удирдаж байсан Андерс Бессеберг спортыг "цэвэр" байлгах гэсэн зарчмыг хамгаалж чадаагүй гэдгийг ERC онцолжээ.

Олон Улсын Биатлоны Холбооны Ерөнхийлөгч Олле Далин Андерс Бессебергийн гаргасан зөрчлүүдэд цочирдсон ч нөгөө талаар эдгээр зөрчлүүд нь ил болсонд талархаж буйгаа илэрхийлсэн байна. Андерс Бессеберг, Николь Реш нар допингийн зөрчлүүдийг нуун дарагдуулж, авлигын асар том сүлжээ бий болгосон болох нь олон тооны нэгжлэгээр илэрсэний дараа 2018 оны 11-р сард ОУБХ-ны гүйцэтгэх зөвлөл Андерс Бессеберг, Николь Реш нарыг шалгахыг ERC байгууллагад даалгасан аж.

Шалгалтын явцад ERC 70 мянга орчим тооны бичиг баримтыг шалгаж, 60 орчим асуулга явуулсан ба Андерс Бессеберг ОХУ-ын тамирчдын допингийн зөрчлүүдийг нуун дарагдуулсаныхаа хариуд олон тооны бэлэг сэлт авч байсан нь тогтоогджээ.

Эх сурвалж: DW.com

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.