Бүхнийг эрхшээгч долларын нууц

2017 оны 03-р сар 06-нд 12:35 цагт
Мэдээний зураг,

Дэлхий дахинд ноёрхлоо тогтоосон  төлбөр тооцооны ногоон өнгөтэй хэрэгсэл ертөнцийн аугаа их далдын хүчний билэгдэл болж ирсэнийг мэдэх үү? Далдын тэр хүчнийг Масоны нийгэмлэг гэдэг.

Масоны нийгэмлэг Атлантидын соёл иргэншлийг ахиж бадруулна гэсэн хэтийн зорилготой. Түүний биелэл болж Атлантын далайг эзэгнэгч АНУ гүрэн бий болсон, бүх ерөнхийлөгч нар нь масоны эмблем бүхий тэмдэг зүүцгээж явдаг гэх ам дамжсан яриа байдаг. Тэр масончуудын төлөөлөл нь Оросын коммунист намаар (Ленин, Троцкий тэргүүтэй) дамжин Монгол Ардын Намыг үүсгэн байгуулсан гэвэл хүн итгэхгүй байлгүй. Гэтэл билэгдэл тэмдэг нь  яг ижил байдаг...

Бид амьдралдаа алхам тутам мөнгийг хэрэглэдэг атлаа мөнгөн дэвсгэрт дээрх бичээс, зургийн нарийн утга учрыг тэр болгон мэддэггүй. Улс орнууд мөнгөн тэмдэгтдээ агуу удирдагчийнхаа хөргийг дүрслэхээс гадна тухайн үндэстний онцлогийг илэрхийлдэг зүйлсээ билэгдэл болгон оруулдаг. Мөнгөн тэмдэгтийн билэгдлийн судалгаа улс орон бүрт байдаг ч АНУ-ын долларын билгэдэл хамгийн их судлагджээ. Тэр дундаа нэг долларын дэвсгэртийн билэгдлийг олон хүн судалж, сонирхолтой таамаг дэвшүүлжээ. Тэгвэл нэгтийн долларт ямар нууц, билэгдэл агуулагдаж байдгийг сонирхуулъя. Нэг долларын дэвсгэрт дээрх бичээс, зургийн талаар 1900-гаад оноос судалж эхэлжээ. Нэг долларын дэвсгэртийн загварыг АНУ-ын Ерөнхийлөгч асан Хенри Уоллесын даалгавраар оросын алдартай зураач, судлаач, түүхч Николай Рерих бүтээсэн байна.

Ихэнх судлаачид нэг долларын дэвсгэрт дээрх зургуудыг масончууд хэмээх язгууртны нууц нийгэмлэгийнхэнтэй холбон тайлбарлажээ. Тус нийгэмлэгийг Адам Вэйсхаут хэмээх загалмайтны шашны нэг ламтан үүсгэн байгуулсан гэдэг. Ер нь олон нууц нийгэмлэг нэгийн тоог бусад тоонуудаас онцгойлж, билгэдлээ болгодог байна. Ялангуяа масончууд нэгийн тоог онцгойлон дээдэлдэг байжээ. Тэдний хувьд нэгийн тоо нь “олон хэлбэрүүд бүгд нэг эхтэй” гэсэн утга илэрхийлдэг аж. Мөн нэгийн тоо нь сайн, муу үйлсийн хооронд ямар ч ялгаа байхгүй хэмээх санааг илэрхийлдэг гэнэ. Үүнийг латинаар “E PLURIBUS UNIUM” гэдэг байна. Тэгвэл энэ латин бичиг АНУ-ын одоогийн нэг долларын дэвсгэртийн баруун талд буй цагаан толгойт бүргэдийн аманд зуулгасан туузан дээр байдаг.


Масончуудын өөр нэг билэгдлийн тоо нь 13. АНУ-ын билгэдэл болох цагаан толгойт бүргэдийн цээжинд 13 туузтай бамбай бий. Бүргэдийн нэг саварт нь 13 сум, нөгөө саварт нь жимс, навчтай модны 13 мөчир атгуулсан байдаг. Бүргэдийн дээр жүүд үндэстний билэгдэл Давид хаа ны зургаан хошуут одыг 13 ширхэг таван хошуугаар дүрсэлжээ. Мөн бүргэдийн нэг далавч нь 32, нөгөөх нь 33 өдтэй. Үүнийг судлаачид масончууд нийгэмлэгийн гишүүдээ ямар нэгэн нууцыг тайлсан зэргээр нь 32 түвшинд хуваадагтай холбож үздэг. Ямар нэгэн том зүйлийн нууцыг тайлсан тохиолдолд 33 дугаар зэргээр үнэлдэг аж. Нэг долларын дэвсгэртийн зүүн талд орой нь тасархай пирамид бий. Эртний Египетийн нууц нийгэмлэгүүдээс гаралтай учраас өөрсдийгөө чөлөөт чулуучид гэдэг масончууд пирамидыг чухалчлан үздэг. Энэ пирамидыг мөн л 13 давхар чулуугаар өржээ.
Зарим судлаачид үүнийг Масон Нийгэмлэгийн бүлэглэлүүдээс үүсэлтэй Илюминатуудын пирамид хэмээдэг. Илюминат гэдэг нь нууцад нэвтэрсэн гэсэн утгатай. Тэдний нууцад нэвтрэх 13 дугаар түвшнийг энэхүү пирамидын 13 давхар илэрхийлдэг хэмээн тайлбарладаг.

Энэ пирамид нь зөвхөн нэгтийн дэвсгэрт дээр л байдаг. Пирамидын тасархай орой доторх нүд бол масончуудын өөр нэг билэгдэл аж. Орон орны билэгдэл судлаачид энэ нүдийг бүхнийг тольдогч мэлмий, ертөнцийн аугаа бүтээгчийн мэлмий, Люциферийн нүд гэхчлэн тайлбар ладаг. Мөн чөтгөрийн нүд гэх нь ч бий. Нүдний дээр мөн л 13 үсгээс бүрдсэн “ANNUIT COEPTIS” хэмээх латин бичиг байна. Энэ нь “Тэр биднийг дэмжиж байгаа” гэсэн утгатай. Үүссэн цагаасаа хойш нууцаар үйл ажиллагаа явуулдаг байсан масончууд 1776 оны тавдугаар сарын 1-нд өөрсдийн үйл ажиллагааг нийтэд зарлажээ. Пирамидын доод давхарт бичээстэй MDCCLXXVI гэсэн бичиг нь энэ хугацааг илэрхийлдэг гэнэ. Пирамидын доод талд туузан дээр “NOVUS ORDO SECLORUM” гэсэн латин үг байдаг нь “Дэлхийн шинэ дэглэм мөнхөд” гэсэн уриа аж. Энэ дашрамд АНУ-ын доллар хэрхэн үүссэн тухай товч дурдъя.


Доллар нь эхлээд мөнгөний нэгж бус жингийн нэгжээр анх бий болжээ. Америк долларын үүсэл Европын түүхтэй салшгүй холбоотой. XVI зууны эхээр баруун хойд Богемид Ромын эзэнт улсад зориулсан гэгээн Иоахимын дүрстэй зоос цутгаж, “иоахимсталер” гэж нэрлэжээ. Яваандаа түүнийг талер гэдэг болсон байна. Талер дэлхийн анхны валют байсан бололтой. Үүнийг Испанид далеро, Скандинавын орнуудад далер, Англид доллар гэдэг байв. Доллар нь 1785 оны зургадугаар сарын 6-нд албан ёсоор АНУ-ын мөнгөний нэгж болжээ. Харин доллар цаасан хэлбэрээр 1797 онд гарсан байна. Өмнө нь долларыг хар цагаан өнгөөр хэвлэдэг байсан бөгөөд 1929 онд ногоон өнгөтэй болсон. $ тэмдэглэгээг хамгийн анх Мексикт хэрэглэжээ. Үүнийг АНУ-ын товчилсон нэрийн U, S хоёр үсгийн нийлбэр гэдэг. Өөр нэг хувилбараар S үсэг нь silver - мөнгө гэдэг үгний товчлол гэдэг.


Сонирхуулахад, ноён долларыг хэрэглээнээс гаргахад дөрвөн мянган удаа базаж үнгэх шаардлагатай. АНУын бүх долларын дэвсгэрт 157мм х 66.6мм гэсэн ижил хэмжээтэй байдаг. Мөн “Бид Бурханд итгэдэг” гэсэн өгүүлбэр Америкийн зооснууд дээр өмнө нь байсан бөгөөд ХХ зууны дунд үед тус улсын парламент энэ үгийг үндэсний уриа болгон баталж, бүх мөнгөн дэвсгэрт дээр бичиж байхаар болжээ. Хэдийгээр үүнийг шашингүй үзэлтнүүд эсэргүүцдэг ч өнөөг хүртэл хэвлэгдсээр ирсэн. Харин 1866 онд энэ өгүүлбэр бичигдээгүй хоёр зоос үйлдвэрээс гарсныг зуун дамжин хайсны эцэст нэгийг нь 2004 онд олжээ. “Шашингүй үзэлт” энэ зоос нэг сая ам.долларын үнэ хүрсэн байдаг. Ийм л түүхтэй ногоон дэвсгэртийг өнөөдөр толгойтон бүхэн шүтэн дээдлэх ажгуу.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • tse

      (112.72.15.10) 2014-12-27 21:27
      • 0
      • 1

      dalaid dusal nemer

      Хариулах

    • tugrug

      (180.235.180.239) 2014-12-22 10:55
      • 1
      • 0

      tugrugiin belegdeliig mongolchuuddaa heleed ugmuur yum tegehgui bol bazaad her bolchihson urchiisen yum yavah yum

      Хариулах

    • бб

      (202.72.245.122) 2014-12-22 10:00
      • 1
      • 0

      манай ТЄрийн сїлд тасархай Шоргоолж шиг гаж учраас ГАЖ шийдвэрээсээ Улстєрчдид ичхээ байсан. Доллараас хїч уламжлал нэвт ханхалж байдаг.

      Хариулах

    • ууу

      (202.72.245.122) 2014-12-22 09:50
      • 1
      • 0

      НЭФть їйлдвэрлэгч улсуудыг барьж буй цэргийн хїч долларын хїч нєлєєг барьж байгаа.Билэгдлийн хувьд их хїчтэй.МАНАй тєрийн СЇЛД Тасархай Шоргоолжийг санагдуулам ГАЖ болсон учраас ЄДЄР бїрж харж буй УлС тєрчид ч гАж їйлдлээс Салахаа больсон.

      Хариулах

    • ууу

      (202.72.245.122) 2014-12-22 09:50
      • 1
      • 0

      НЭФть їйлдвэрлэгч улсуудыг барьж буй цэргийн хїч долларын хїч нєлєєг барьж байгаа.Билэгдлийн хувьд их хїчтэй.МАНАй тєрийн СЇЛД Тасархай Шоргоолжийг санагдуулам ГАЖ болсон учраас ЄДЄР бїрж харж буй УлС тєрчид ч гАж їйлдлээс Салахаа больсон.

      Хариулах

    • sergelen

      (202.179.20.134) 2014-12-21 11:26
      • 1
      • 0

      ZOW ZOW HUMUUS ENIIG MEDEJ AVAH YOSTOI , NUDEE NEETSGEE SUGUUDAA!

      Хариулах

    • МӨНГӨ

      (112.72.13.75) 2014-12-20 21:48
      • 0
      • 1

      ХУБИЛАЙ ХААНЫ ҮЕД АНХ ЗООСОН БОЛОН ЦААСАН МӨНГИЙГ ДЭЛХИЙД МОНГОЛЧУУД АНХ ГАРГАЖ ЯАЖ ХЭРЭГЛЭХИЙГ ЗААЖ ӨГЧ БАЙЛАА.

      Хариулах

    • poo

      (103.229.122.194) 2014-12-20 15:39
      • 0
      • 2

      1dollar.tai bh 2myngan togrogtei bh ylgata bdin shv

      Хариулах

    • Зочин

      (202.179.20.233) 2014-12-20 13:45
      • 1
      • 1

      ZOOMLION компаний Албан ёсны дистрибьютор МонМач ХХК нь Бетон зуурмагийн үйлдвэр худалдаалж байна. Бүтэн жилийн баталгаат хугацаа, засвар үйлчилгээ, сэлбэг хангамж, Цагт гаргах хүчин чадал нь 45м3, 60м3, 90м3, 120м3, 180м3 бетон Утас 99081752

      Хариулах

    • Batnasan

      (50.152.3.17) 2014-10-01 10:56
      • 0
      • 2

      Tand bayarlalaa

      Хариулах