
Улаан дарс яагаад ийм олон шүтэн бишрэгчидтэй байдаг вэ?
Эрт дээр үеэс хуурай улаан дарсыг сэтгэлийг баясгагч хэмээн нэрлэдэг байсан нь эрхэмсэг ундаа төдийгүй бие махбодийн өвчнийг анагаах эм гэж тооцогддогтой холбоотой. Хүний биед үзүүлэх ашиг тус маргаангүй сайн, мөн дундаж хэрэглээ нь эмч нарын үзэж байгаагаар өдөрт 250 грамм хэмээдэг.
Хуурай улаан дарс нь зүрхний өвчний эрсдлийг эрс бууруулдаг нь усан үзмийн жимсний бүрхүүлд улаан пигмент агуулагддагаас болдог. Эдгээр пигментүүд нь маш хүчтэй байгалийн антиоксидантуудын бүлэгт багтдаг (Грекийн anti - эсрэг ба oxys - исгэлэн).
Мөн улаан дарсанд агуулагдах таннин органик бодис нь цусны бүлэгнэл үүсэхээс сэргийлдэг болох нь тогтоогджээ.
Зүрх судасны тогтолцооны өвчлөл буурсан нь хуурай улаан дарсыг өдөр бүр боломжийн хэмжээгээр хэрэглэдэг хүмүүст ажигладдаг.
Гэвч зарим тохиолдолд улаан дарс нь хүмүүст харшлын урвал, толгой өвдөх, хоол боловсруулах эрхтний эмгэгийг үүсгэдэг.
Энэхүү сөрөг нөлөө нь ундаанд хиймэл өнгө, амт оруулснаас болдог. Тийм учраас зөвхөн өндөр чанартай, байгалийн улаан дарс уухын чухал юм. Дараа нь "In vino veritas" гэж итгэлтэйгээр хэлж болно.
Сонирхолтой баримтууд.сом
Р.Сайхан-Уул
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.