Умард Солонгосын экспорт өссөөр байна

Twitter Print
2014 оны 05-р сар 07-нд 15:21 цагт
Мэдээний зураг,

БНАСАУ-аас Европын Холбоотой хийсэн гадаад худалдааны эргэлт өнгөрсөн жилд эрс өссөн байна.

2013 онд тус улс ЕХ-той 144 сая еврогийн худалдаа хийсэн байна. БНАСАУ 2011 онд ЕХ-той 160 сая еврогийн худалдаа хийж байсан боловч 2012 онд уг үзүүлэлт 50 орчим хувиар буураад байсан юм. Ийнхүү тус улсын гадаад худалдааны хэмжээ өмнөх оноос нэг дахин нэмэгдсэн нь уул уурхайн экспорт эрс нэмэгдсэнтэй холбоотой аж. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жил БНАСАУ 120 сая еврогийн өртөг бүхий уул уурхайн түүхий эд экспортолсон нь өмнөх жилийнхээс даруй 34 дахин их хэмжээ юм. Харин тус улсын ЕХ-оос авсан импортын хэмжээ өмнөх оныхоос 66 хувиар буурч, 27 сая евро болжээ. Импортын барааны дийлэнх буюу 15 сая еврогийн өртөг бүхий машин механизм, цахилгаан тоног төхөөрөмж,дөрвөн сая еврогийн химийн бүтээгдэхүүн худалдан авчээ.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.