Яг одоо чамд байгаа эрх чөлөөг мэдэр...

Twitter Print
2021 оны 05-р сар 24-нд 12:55 цагт
Мэдээний зураг,

Өөрт байгаа эрх чөлөөгөө бүрэн дүүрэн ашигла. Сурах мэдэх зүйлээ амжиж үз. Бие бялдараа хөгжүүлж эрүүл бай. Бусдад инээмсэглэл бэлэглэн тэдэнд тусал. Хорвоогийн сайхныг харж баяр баясгалангаар сэтгэлээ ариусгахын сацуу байгаль дэлхийгээ хайрлаж мод тарь. Хог бүү тарь.

Ердөө л хажууд чинь байгаа зүйлээ цэвэрлэхдээ ч эрх чөлөөг мэдэрч болно. Хэн нэгний дарамт шахалтаар биш, өөрийн хүслээр, орчноо сайхан болгож байгаадаа, түүнээсээ эрч хүч авч байгаадаа баярлаж эрх чөлөөгөө мэдэр.

Сэтгэлд чинь байгаа өөдрөг гэгээлэг бодол санаагаа бичиж түгээж эрх чөлөөг мэдэр.

Хорт үг хуурмаг үзэлд хямарч гундалгүй, сэтгэл зүрхээ сонсож эрх чөлөөг мэдэр.

Хорвоогийн ямар ч зүйл хорьж үл дийлэх сайн сайхан гэрэл гэгээ рүү тэмүүлэх хүсэл мөрөөдлөөрөө эрх чөлөөг мэдэр.

Чамайг хязгаарлагч эргэлзээ, үл итгэх байдал, айдсыг март. Тэдэнд бүү дарлуул. Дотоод гэрлээ бадруул, харанхуйг өдөр мэт гийгүүл.

Хүн байх Эрх чөлөөгөө мэдэр, хүн байх хугацаандаа амжиж...

Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.