Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурчээ

Twitter Print
2014 оны 05-р сар 05-нд 10:51 цагт
Мэдээний зураг,
Олон Улсын санхүүгийн зэрэглэл тогтоодог “Standart and poors”-ийн шинжээчид манай улсын зээлжих зэрэглэлийг дахин бууруулжээ.

Хамгийн сүүлд буюу 2014 оны 04-р сарын 29-нд гаргасан тайландаа энэ тухай дурьдаад, Монгол Улсын зээлжих зэрэглэлийг урт хугацаанд “ВВ-” байсныг “В+” болгон бууруулж, богино хугацааны зээлжих зэрэглэлийг  “В” болгожээ.

Өмнө нь манай улсын зээлжих зэрэглэл “BB+” гэсэн ангилалд багтаж байсан бол өнгөрсөн хоёрхон жилийн хугацаанд ийнхүү буурсан байна. Монгол Улсын зээлжих зэрэглэл буурсан шалтгааныг тэд гадаадын хөрөнгө оруулалт 50 орчим хувиар буурсан, гадаад валютын урсгал нөөц багассан, өрийн ачаалал үүсч болох эрсдэлт нөхцөл үүссэнтэй холбон тайлбарлажээ.

Харин манай Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяраас эхлээд “Гадаад өрийн ДНБ-тэй харьцах хэмжээг өсгөх зайлшгүй шаардлагатай” хэмээх байр суурь баримталж яваа эрхэм улстөрчид энэхүү үзүүлэлтийг хэрхэн тайлбарлах нь сонирхолтой юм.  

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: eegii1967@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.