"Twitter"-ээр хуурамч мэдээлэл тараасны төлөө 25,000$ төлөх болжээ

Twitter Print
2015 оны 01-р сар 08-нд 21:00 цагт
Мэдээний зураг,

Телевиз радиогийн адил Twitter бол олон нийтэд мэдээ мэдээлэл цацах хэрэгсэл юм. Тиймээс буруу хэрэглэсэн хүн нөхөн төлбөр төлөх хэрэгтэй гэж үзэх хүмүүс ч байдаг. Дээрх шалтгааны үүднээс Их Британы нэгэн иргэн буруу мэдээлэл тараасныхаа төлөө 15,000 фунтын (ойролцоогоор 25,000$) нөхөн төлбөр төлөх болжээ. Тэрээр нэгэн Британы Лордыг хүүхдийг садар самуунд уруу татагч гэж бичсэнээсээ болж ийм төлбөрт унасан байна.

Аллан Дэвис "Би энэхүү туршлагаар retweet хийх нь ямар аюултай гэдгийг бусдад харуулсан байх гэж бодож байна" гэжээ. Мөн Дэвисийг шүүхэд өгсөн лорд түүнээс гадна 20 гаруй хүнийг хуурамч мэдээлэл тараасан хэргээр шүүхэд өгөхөөр бэлдэж байгаа гэнэ.

Харин Дэвисд ноогдуулсан шийтгэл нь шударга байж чадах уу? Нэг талаар бол мэдээж тийм учир нь хэдэн мянган хүн гэнэт таныг хүүхдийг садар самуунд уруу татагч гэж хоорондоо ярилцаж байвал таалагдахгүй нь мэдээж гэхдээ twitter дээр тавьсан tweet-ийг бусдад retweet хийж тараах нь бол ганц л товчлуур дарах төдий л ажил байдаг. Түүнээс гадна Twitter-ын хэрэглэгчид twitter хэрэглэж байх хугацаандаа ямар нэг хэмжээгээр хуурамч мэдээлэл retweet хийсэн л байдаг.

Дэвисийн энэ хэрэг retweet хийх ямар аюултай гэдгийг харуулж (тэрээр асуулт асуусны дараа хариулт нь retweet болж ирсэн) байна. Энэ нь ч мөн Twitter гэх мэт social network дээр тавигдаж байгаа мэдээллүүдэд байнга итгэж болохгүйг харуулна.

Магадгүй энэхүү шүүх хурал АНУ-д явагдсан бол өөр үр дүнтэй байх байсан биз. Түүнээс гадна зарим хуульчид Twitter дээр тавигдсан мэдээлэл бол зөвхөн хэрэглэгчдийн үзэл санааг илэрхийлдэг учраас хүний нэр төрд халдсан хэрэг гэж үзэх ёсгүй ч гэж хэлж байгаа гэнэ.

Энэ бүхэн Twitter болон twitter шиг үйл ажиллагаа явуулдаг social network дээр тавигдаж байгаа мэдээллийг хууль ёсны хувьд хэрхэн авч явах ёстой дүрэм журам яаралтай гаргах хэрэгтэй байгааг харуулж байна.

Эх сурвалж: http://intechmongolia.blogspot.com

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.