
Энэ нь ходоодонд байдаг 100 гаруй бактерийн нэг нь, савханцар хэлбэртэй, уреаза ферментийн тусламжтайгаар ходоодны салстад байдаг мочевинаас энерги авч амьдардаг.
Хеликобактери нь хүн болгонд байдаг боловч 20 хүний нэгд ходоодны ямар нэг өвчин үүсгэдэг. Хеликобактери нь grelina, leptyna гэдэг 2 гормоны ялгаралтыг хянаж байдаг. Leptyna -хоол идэх дур хүсэл, биеийн жин, бодисын солилцоо, үржихүйн эрхтэний үйл ажиллагааг хянадаг. Grelina-өсөлтийн гормоныг ялгаруулж, өлсөлтийг бий болгодог, хоол идэхийг зохицуулдаг.
Омепразол +2 антибиотикийн хослолоор H.pylori-г устгах эмчилгээ хийж уг бактерийг байхгүй юмуу хэт бага болговол дээрх 2 гормон хяналтгүй болж хоолондоо цадахгүй болж, биеийн жин огцом нэмэгдэж, бэлгийн үйл ажиллагаа хэвийн бус болж, бүх эрхтэн системийн зохицуулалт алдагдана. Антибиотик эмчилгээний дараа бүдүүн гэдэсний ашигтай бактери эрс цөөрч, чөлөөт радикал хэт их болж эсийн митохондрыг ихээр сүйтгэж оксидативный стресс нь дараагийн шат болох нитрозативный стресст шилжинэ. Энэ нь таргалалт, сахарын өвчин, зүрхний өвчин, хавдар бий болгоно.
Тэгэхээр ганц өвчнийг эмчлэх гэж ийм их сүйрэл авчрахыг эмчилгээ гэж хэлэх үү! Би ойлгож байна, номон дээр энэ эмчилгээг л заасан байгаа. Эмч бидний номон дээр худлаа юм их байна. Тэгээд л би та нартай өөрийнхөө энд хэдэн жил олж мэдсэнээ хуваалцахаар шийдсэн. Тэгээд яаж эмчлэх юм бэ гэвэл:
1. Хүчилгүй болсон ходоодонд уг бактери их болдог-тэгвэл ходоодоо хүчиллэг болгоё.
2. Витамин С багатай ходоодонд уг бактери ихэсдэг. Тэгвэл витамин С хангалттай их байх ёстой, витамин С нь уреаза ферментийг дарангуйлан идэвхгүй болгож хеликобактерийн хэт өсөлтийг хязгаарлаж байдаг. Ходоодонд биеийн бусад хэсгээс 5-20 дахин их витамин С-ийн рецептор байдаг. Витамин С ходоодны салстыг үрэвсэл, гэмтлээс хамгаалж байдаг (2 гр витамин С 3 удаа өдөрт)
3. Витамин Е дутагдахад уг бактери ихэсдэг. Тэгвэл токоферол, токотрейнолын холимогийг уух ёстой.
4. Ходоодны шархаа эмчлэхдээ ходоодны хүчлийг дарангуйлдаг эм өгөхгүй эмчлэнэ. Ингээд л болоо.
Витамин С-гүй, хүчилгүй болсон ходоодонд хеликобактери ихсэж ходоодны үрэвсэл, улайлт , шарх, хавдар үүсгэнэ. Манайд монголчуудын 80% ходоодны хүчил ихтэй, тиймээс хеликебактеритай гэж их ярьдаг болж. Энд 3 худлаа юм байна. 1-рт хүмүүсийнх нь 80% хүчил нь ихэссэн ард түмэн энэ дэлхий дээр байхгүй( америкчуудын 60 гаруй хувь нь хүчил багатай гэсэн судалгаа бий)
2-рт хүчил ихтэй ходоодонд хеликобактери ихсэхгүй (үүнийг ядахдаа мэдмээр юм) 3-рт 80 % нь хүчил ихтэй бол бид 80-100 наслах ёстой.
Ингэж худлаа яриад хеликобактерийг эмчилдэг болсноос хойш ходоодны хавдар эрс нэмэгдсэн. Дээр нь монгол хүн болж байна гээд хамрын тамхинд донтогсод олон болсон. Хамрын тамхи ходоод руу шууд ордог. Тэр нь ходоодыг өвчлүүлэхгүй гэсэн баталгаа байна уу. 80-аад онд биднийг оюутан байхад хавдар тийм их байгаагүй гэдгийг бүгд мэднэ.
1990-ээд онд Украины телевизээр "Матрын цус "гэдэг баримтат кино гарч уг кинонд матрын цуснаас аваад бактери, вирустэй шилэн дээр хийхэд бүгдийг устгаж байна гэнэ. Элэгний вирус, ДОХ-н вирус,хавдрын эс бүгдийг устгаж байна гэнэ. Тэгээд матрыг өвчлүүлэх гэж янз бүрийн бактери, вирус, хорт бодис, рентген туяагаар шарахад огт өвчлөхгүй байна гэнэ. Уг киног үзсэн хүмүүс матрын цус яаж олохов, хаашаа явбал олж болох талаар бөөн яриа болсон байна. Үүнийг үзэж суусан академич. Б.Болотов үүний үндсэн шалтгаан бол махчин амьтны ходоодны хүчилд байдаг, яагаад гэвэл тэд амьтныг цэвэрлэж иддэггүй арьс, эвэр туурай, ястай нь залгихад ходоодны хүчил нь бүгдийг хайлуулж задалж боловсруулдаг, ходоодны хүчил нь цус руу шимэгдэж цус нь ингэж бактери, вирус устгаж байгаа. Тэр амьтны өвчлөхгүй байгаа шалтгаан ч ходоодны хүчил их байгаатай холбоотой гээд үүнийг ингэж хийж болно гээд Бальзам Болотова (Царская водка ч гэж хэлдэг) гэдэг бэлдмэлээ бүтээжээ.
Уг бэлдмэлийн найрлага :
1.1 литр цэвэр ус
2.125 мл виноны цуу
3.10 мл хүхрийн хүчил( цэвэр)
4.10 мл давсны хүчил (цэвэр)
5 .1 дусал азотын хүчил (эсвэл 4 ширхэг азот агуулсан нитроглицерин).
Эдгээрийг холиод нитроглицерин бол нухаж хийгээд сайн хутгана. (Энэ бодисууд энд химийн дэлгүүрт байдаг, монголд бол сургуулийн химийн лабораторид байгаа байх). Үүнийг хоол идэхээс 10-15 минутын өмнө уугаад хоолоо идвэл сайн шингээнэ( ходоодны хүчлийн ялгаралтыг нэмэгдүүлнэ). Уг бэлдмэлийг 90-ээд оноос хойш уусан Б.Болотовыг дэмжигчдийн (химичид, физикчид, математикчид) дотроос хавдар, зүрхний өвчнөөр өвдсөн хүн байхгүй гэнэ. Түүнээс гадна уг бэлдмэл нь хавдрын өсөлтийг сааруулдаг, хордлогыг багасгадаг, эд эсийн нөхөн төлжилтийг түргэсгэдэг, хэт таргалалтаас сэргийлнэ гэнэ. Украинд уг бэлдмэлийг зардаг юм билээ. Өөрсдөө хийгээд уусан ч болно. Уг бэлдмэл нь хеликобактерийг ихэсгэхгүй хавдраас хамгаалах нэг арга юм. Үүнийг бид мэдэх ёстой.
Дахин хэлэхэд ходоодны хүчил ихсэнэ гэдэг нь зөвхөн номон дээр байдаг худлаа, хийсвэр онол. Амьдрал дээр бол хүний ходоодны хүчил байнга багасч байдаг, үүнийг дагаад хүн өвчлөмтгий болдог. Хүчил нь багассаар "0" болоход хавдраар өвчилдөг. Тиймээс эрүүл байхын тулд буруу хооллосноос болж өвчлөөд байна гэж ярихын оронд ходоодны хүчлийг нэмэгдүүлэх аргыг эмч нар мэдэж хүмүүстээ зааж сургавал үр дүнтэй арга болно.
Бадрахын Баярсайхан
Краков хот, Польш улс
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Zochin
(202.21.124.132) 2021-03-07 15:21Uuruus chin l helicobakter-n tuhai uur yum sonsoh yum Ternees manaihnii ugch bui medeelel esregeeree l baih yum. Huchil ihtei orchind l helicobakter amidarch chaddag geed baidgiin baina le.Hodoodnii ih huchil chin salstiig gemteedeg gej oilgodog shu de. Ter zerleg amitdiin huchliin hemjee hunii hodoodond baih huchliin hemjee harizuulaltgui uur bailgui de! Alind itgej ene hodoodoo ayataihan avch yavnaa!
Хариулах