Рентген туяа хүний биед тодорхой хугацаанд хуримтлагдаж байгаад гадагшилдаг

Twitter Print
2022 оны 10-р сар 07-нд 16:18 цагт
Мэдээний зураг,

Иргэдийн хамгийн их хийлгэдэг шинжилгээ бол рентген шинжилгээ. Рентген туяаг

* Рентген харалт

* Рентген зураг авалт

* Компьютер томограф

* Ангиографи гэх мэт олон шинжилгээнд ашиглаж байна.

Рентген туяа хүний биед ороод тодорхой хугацаанд хуримтлагдаж байж байгаад гадагшилдаг. Хуримтлагдсан байх хугацаандаа гаж нөлөө үүсгэх, эсийг гэмтээх магадлал ихтэй.

Үргүйдэл, зарим төрлийн хорт хавдар үүсэх, тэр дундаа цусны хорт хавдрын шалтгаан болох талтай.

Цээжний рентген зураг авах үед зөвхөн

*цээжний эгц зураг авах үед 0,1MSV туяа биед ордог бөгөөд 10 өдрийн дараа биеээс гадагшилдаг.

* Цээжний хажуу байрлалын зураг авах үед 0,2 MSV буюу 20 өдрийн дараа цацраг туяа биеэс гадагшилдаг.

* Цээжний эгц, хажуу рентген зураг авах үед 0,3 msv хуримтлагдах бөгөөд багадаа 1 сарын дараа биеэс гадагшилдаг.

Бас нэг анхаарах зүйл нь биеийн юмны мөчлөгийн хоногийн хугацааг харгалзаж рентген шинжилгээнд орох ёстой. Биеийн юмны эхний 15 хоног буюу өндгөн эс үүсч хөгжиж байх үед ямар ч тохиолдолд рентген шинжилгээ хийлгэхгүй. Учир нь үүсч байгаа өндгөн эс рентген туяаны нөлөөгөөр гаж нөлөөнд орох эрсдэлтэй.

Иймээс рентген шинжилгээг хийхдээ заавал эмчийн заавраар хийх шаардлагатай.

Бага сартай буюу 0-3 сартай эхийг рентген шинжилгээнд орохыг бүрэн хориглоно. Амь насны заалтаар, эмчийн заалтаар хийлгэх ёстой.

КТГ шинжилгээ

Сүүлийн үед иргэд маш их хийлгэж байна. Юу байна, яах нь уу гэсэн шалгасан байдлаар ордог. Гэтэл энэ шинжилгээ нь маш хортой шинжилгээндээ ордог.

Цээжний хөндийн КТГ хийлгэсэн тохиолдолд 2 жилийн хугацаанд цацраг туяа биед хуримтлагддаг бол хэвлийн хөндийн тодосгогчтой CT хийлгэхэд 3-7 жилийн хугацаанд цацраг туяа биед хуримтлагддаг.

Цээжний рентген зураг жилд 1-2 удаа авхуулна гэж заасан байдаг.

Өвчний улмаас эсвэл ковидын дараа, унаж гэмтээд, эмнэлэгт хэвтэхдээ гэх мэт жилд хэдэн удаа рентген зураг авхуулж байгаагаа тоолж үзээрэй.

Жилд 10-аас илүү рентген шинжилгээ хийлгэсэн бол хавдар үүсэх эрсдэл ихсэнэ. Мөн эсийн тоо багасна гэдгийг анхаарах ёстой.

Нэг ирснийх гээд толгойноосоо хөлийн ул хүртэл рентген шинжилгээ хийх гэж зүтгэх нь эрүүл мэндэд тань ямар хор хөнөөлтэйг бодоорой. Эмч л зөвлөөгүй бол энэ төрлийн шинжилгээ хийлгэхээс аль болох татгалзаж байгаарай.

Их эмч Ц.Отгонтуяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.