АН-ын Бүлгийн дарга Д.Эрдэнэбат 40 саяын торгууль төлнө

Twitter Print
2014 оны 05-р сар 07-нд 12:59 цагт
Мэдээний зураг,

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Тамхины хяналтын тухай хуулийн өөрчлөлтийг чуулганаар хэлэлцэх үеэр өрөөндөө тамхи татдаг тухай үнэнээ хэлсэн нь шуугиан тариад байгаа.

Түүний үнэнээ хүлээсэн тэрхүү мэдэгдэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг УИХ дахь АН-ын Бүлгийн дарга Д.Эрдэнэбатыг “Тамхины хяналтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6 заалт буюу Аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байрны дотоод орчинд утаат тамхи татахыг хориглосон заалтыг зөрчсөн” гэж үзэн мэргэжлийн хяналтын байгууллагад хандаж торгуулах хүсэлт илэрхийлээд байгаа. Тэгвэл бусдын алдааг сүрхий олж хардаг О.Баасанхүү гишүүн АН-ын Бүлгийн дарга Д.Эрдэнэбатад ногдох ёстой торгууль аль хэдийнэ 40 саяыг давсан тухай мэдэгдсэн. Тэгэхээр бусдаас хууль дүрмээ ягштал биелүүлэхийг гарамгай сайн шаарддаг Д.Эрдэнэбат дарга УИХ-аар батлан гаргасан хууль зөрчсөн нь маргашгүй үнэн болохоор яах аргагүй 40 сая төгрөгийн торгууль төлөх ёстой болжээ. Харин өөрийнхөө батлалцсан хуулийг хэрхэн биелүүлэхийг сонгогчид нь сайтар ажиглан харж суугаа гэдгийг эрхэм дарга бодолцож  яваа нь тодорхой.

Д.Энхтүвшин

  

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.