Ой тогтоолтын ДАШТ-нд Монгол Улс хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна

Twitter Print
2019 оны 12-р сар 08-нд 11:53 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн ой тогтоолтын спортын холбооноос зохион байгуулж буй 28 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний хоёр өдрийн дараах байдлаар Монгол Улс хоёрдугаарт бичигдэж байна.

Өнөөдөр /2019.12.08/ дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эцсийн дүн гарах бөгөөд улс орнуудыг эрэмбэлэхдээ багийн амжилтыг харгалзсан байна. 

Монголын Оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар уг тэмцээний талаар “Энэ чиглэлийн сургалт Хойд Солонгосын сургалтын системд нэвтэрсэн учир олон сая суралцагчдаас магадлалын онолоор шилдгүүд гарах нь дамжиггүй. Хятадын хувьд ч мөн зөвхөн энэ тэмцээнд оролцох гэж жилийн турш 60 мянга гаруй тамирчин олон сорилд орсон бөгөөд шалгарсан 300 тамирчин нь өрсөлдөж байна” хэмээн тодорхойлжээ.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.