Д.Отгонцэцэг: Бөөрний өвчин дотроо олон янз

Twitter Print
2022 оны 10-р сар 14-нд 10:27 цагт
Мэдээний зураг,

“Шинонмед” бөөр, дотрын эмнэлгийн Ерөнхий эмч, Дотор, бөөр, гемодиализын ахлах зэргийн их эмч Д.Отгонцэцэгээс бөөрний архаг дутагдал өвчин, түүний шалтгааны талаар тодрууллаа.

-Энэ удаад бөөрний архаг дутагдлын талаар уншигчиддаа дэлгэрэнгүй мэдээлэл өгөх нь зүйтэй болов уу гэж бодож байна. Энэ өвчин ямар шинж тэмдгээр илэрдэг вэ?

-Бөөрний архаг дутагдал /БАД/ нь бүтэц, үйл ажиллагааны алдагдлаас үүссэн эмнэлзүй лабораторийн хам шинжээр илэрдэг өвчин.  Өвчний эхэн үед шинж тэмдэг илэрдэггүй. Ихэвчлэн лабораторийн шинжилгээгээр оношлогддог. Харин бөөрний архаг дутагдлын хоёр, гуравдугаар шатнаас дотор муухайрах, бөөлжис хүрэх, хоолонд дургүй болох, бие сульдах, амархан ядрах зэрэг хордлогын шинж илэрнэ. Шээсний хэмжээ ихэснэ. Тогтмол шөнө шээж, шээс өнгөгүй усархаг болдог. Мөн хожуу үед цус багадлын шинжүүд болон шээсний гарц эрс багассанаар цусанд азотын үлдэгдэл бодисууд ихэсч олон эрхтэн системийн өөрчлөлтөөр илэрдэг.

-Бөөрний архаг дутагдал өвчний гол шалтгаан нь юу байдаг юм бол?

-Манайд бөөрний түүдгэнцэрийн архаг үрэвсэл /гломерулонефрит/ нь бөөрний архаг дутагдалд орох гол шалтгааны 70-80 хувийг эзэлж байна. Сүүлийн жилүүдэд чихрийн шижин, даралт ихсэх өвчний хүндрэлээр бөөрний дутагдалд орох тохиолдол мөн нэмэгдэж байгаа.

-Иргэдийн дунд бөөрний архаг дутагдалд орвол эдгэхэд бэрх гэсэн ойлголт байдаг. Та энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Бөөрний архаг дутагдал нь өвчний төгсгөл учраас шалтгаан болох өвчнийг аль болох эрт оношилж, эмчилж урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Бөөрний архаг дутагдлын эхний үед дэглэм, эмийн эмчилгээ, хожуу буюу төгсгөлийн шатанд гемодиализ, бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ хийгдэнэ.

-Бөөрний түүдгэнцэрийн архаг үрэвсэл бөөрхий архаг дутагдалд орох шалтгаан болж байна гэж та хэллээ. Энэ өвчин юунаас болж үүсдэг вэ. Хэрхэн сэргийлэх вэ?

-Бөөрний түүдгэнцэрийн архаг үрэвсэл /гломерулонефрит/ нь хоёр бөөрний судасыг гэмтээдэг даамжрах явцтай өвчин. Гол шалтгаан нь шүд, хоолойг эмчлүүлэхгүй удаан явснаас тодорхой нөхцөл нь бүрдэж өвчилж байна. Тэгэхээр шүд, хоолой эрүүл байхад энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх нэлээд ач холбогдолтой гэсэн үг.

-Танай эмнэлэгт туйплан эмчилгээ хийгддэг гэсэн. Энэ талаар?

-Манай эмнэлэг уламжлалт анагаах ухааны эмчилгээ болох туйплин эмчилгээг бөөрний түүдгэнцэрийн үрэвсэл, бөөрний завсрын эдийн эмгэгийн үед, үе мөчний үрэвсэл, холбох эдийн эмгэгийн үед хийдэг. Туйплин засал эмчилгээг 2001 оноос бөөрний түүдгэнцэрийн үрэвслийн эмчилгээнд хийж ирсэн. Судалгаагаар туйплин нь хордлого тайлах, холестрины хэмжээг бууруулах, цусны бичил эргэлтийг сайжруулах үйлчилгээтэй нь тогтоогдсон. 2004-2009 онд туйплин эмчилгээ хийлгэсэн түүдгэнцрийн архаг үрэвсэлтэй хүмүүсийн дунд судалгаа хийхэд түүдгэнцэрийн архаг үрэвслээс бөөрний архаг дутагдалд орох хугацаа нь харьцангуй уртасч байгаа нь харагдаж байсан.

-Бөөрний өвчний үед ямар шинжилгээнүүд өгөх ёстой вэ?

-Бөөрний өвчин дотроо олон янз. Тиймээс дур мэдэн эмчилгээ хийлгэхгүйгээр жилд 1-2 удаа бөөрхий эмчид үзүүлж, шинжилгээ өгч эмчлүүлэх нь зүйтэй.

Хаяг: Баянзүрх дүүрэг, 6 хороо 

Энхтайваны өргөн чөлөө 37-2 Бөхийн өргөөний баруун урд

Утас: 11463900, 95463900, 98805555

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Mongol news

      (197.211.63.56) 2022-10-03 10:05
      • 0
      • 0

      Бүгдэд нь энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу, танд бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл саруул байх боломж байна. Fortis эмнэлэг бөөрний хүнд донороос 760,000 долларын бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд байгаа зүйлээ ашигладаг, хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал тэд боломжтой. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж болно Тэр ч байтугай бид танд визээ хагалгаанд орох болон мэс засал хийлгэсний дараа нэн даруй боловсруулахад зориулж мөнгөний тодорхой хэсгийг төлдөг Мэс засал хийвэл тэд танд үлдэгдэл бэлэн мөнгө өгнө Сонирхсон хүн эмнэлэгтэй холбогдож болно fortis.hospital.in@gmail.com

      Хариулах

    • Зочин

      (192.82.82.163) 2022-07-14 01:41
      • 0
      • 0

      раанаас авах вэ

      Хариулах

    • Зочиню

      (203.91.115.48) 2022-02-21 15:39
      • 0
      • 0

      Туйплан эмчилгээг сонирхож байна яг ямар төрлийн засал эмчилгээ юм бэ

      Хариулах

    • Зочин

      (203.91.115.48) 2022-02-21 15:38
      • 0
      • 0

      Туйплан эмчилгээг сонирхож байна яг ямар төрлийн засал эмчилгээ юм бэ

      Хариулах