34 настай Санна Марин Финляндын Ерөнхий сайдаар сонгогджээ

Twitter Print
2019 оны 12-р сар 09-нд 12:36 цагт
Мэдээний зураг,

Финляндын Зам тээвэр, Харилцаа холбооны сайд 34 настай Санна Марин Финляндын Ерөнхий сайдаар сонгогджээ.

Финляндын Ерөнхийлөгч Саули Ниинистё Санна Мариныг засгийн газрын тэргүүнээр албан ёсоор томилсоноор 34 настай Санна Марин дэлхийн хамгийн залуу Ерөнхий сайд болох юм. Санна Мариныг Финляндын Ерөнхий сайдаар томилохыг эрх баригч Социал демократ намын удирдах зөвлөлийн 32 гишүүн дэмжсэн бол түүний өрсөлдөгч Антти Линдтманы төлөө 29 хүн саналаа өгсөн тухай Интерфакс мэдээлжээ. Олонхийн саналаар сонгогдсоныхоо дараагаар Санна Марин, "Бидний өмнө ард иргэдийн итгэлийг эргүүлэн олох том ажил байна" хэмээн онцолсон байна.

Тэрээр 27 насандаа Тампере хотын зөвлөлийн дарга болсоноор улс төрийнхөө карьерийг эхлүүлсэн аж. Өмнө нь дэлхийн хамгийн залуу Ерөнхий сайдаар Украины Ерөнхий сайд 35 настай Алексей Гончарук нэрлэгдэж байсан юм. Сонирхуулахад Финляндын эвслийн засгийн газарт багтсан үлдсэн 4 намыг мөн л бүсгүйчүүд тэргүүлдэг байна. Зүүний эвслийг 32 настай Ли Андерсон, Ногоон намыг 34 настай Мария Охисало, Төв намыг 32 настай Катри Кулмуни, Шведийн Ардын намыг 55 настай Анна Маяа Хэнрикссон тус тус удирддаг аж. 

Эх сурвалж: The Guardian 

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.