Япон Орос руу экспортлохыг хориглосон бараа бүтээгдэхүүнийхээ жагсаалтыг өргөжүүллээ

Twitter Print
2023 оны 08-р сар 09-нд 11:01 цагт
Мэдээний зураг,

Японы засгийн газар ОХУ Украин руу довтолсонтой холбоотойгоор Орос руу экспортлох бараа бүтээгдэхүүнийхээ хоригийг өргөжүүлж буйгаа мэдэгджээ.

Лхагва гарагийн байдлаар Японы засгийн газар ОХУ экспортлохыг хориглосон бараа бүтээгдэхүүнийхээ тоог 758 нэр төрлөөр нэмэгдүүлсэн байна.

Үүнд хийн болон дизель түлшээр ажилладаг 1900 куб см багтаамж бүхий хөдөлгүүртэй автомашинууд, хайбрид болон цахилгаан автомашинууд, том оврын автомашины дугуй зэрэг сэлбэг, эд анги багтаж байгаа аж.

ОХУ-ын иргэдийн дунд алдартай хуучин Япон автомашинууд нь мөн л экспортын хоригт багтсан байна. Өмнө нь Японы засгийн газар ОХУ руу ачааны машин болон тансаг зэрэглэлийн автомашин экспортлохыг хориглосон билээ.

Токиогийн зүгээс эдгээр хориг арга хэмжээнүүдийг авч байгаа нь өнгөрсөн 5-р сард "Их-7"-гийн орнууд Хирошима хотод болсон чуулга уулзалтын үеэр ОХУ-ын эсрэг хоригоо чангатгах тал дээр зөвшилцөлд хүрсэнтэй холбоотой аж.

АНУ болон Европын холбооны орнууд ОХУ экспортлохыг хориглосон тээврийн хэрэгслүүдийнхээ тоог хэдийн нэмэгдүүлсэн байна.

Эх сурвалж: NHK

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.