Агаарын дүүжин тээвэр, соронзон галт тэргийн төслийг дөрөвдүгээр сард эхлүүлнэ

Twitter Print
2020 оны 01-р сар 21-нд 12:29 цагт
Мэдээний зураг,

НЗДТГ-ын дарга, хотын Захирагч С.Амарсайхан ойрын хугацаанд төлөвлөж буй томоохон ажлаа холбогдох удирдлагууд болох ЗГХЭГ-ын дарга Э.Оюун-Эрдэнэ, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нарт танилцууллаа. Тэрээр танилцуулгадаа дараах мэдээллийг хүргэсэн юм.

2025 онд нийтийн тээврийн салбар бүрэн шинэчлэгдсэн байх болно

Агаарын дүүжин тээвэр болон соронзон галт тэргийн техник эдийн засгийн үнэлгээг хийж дууссан ба Францын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хийх уг төслийг Засгийн газар, Сангийн яам шийдвэрлэвэл энэ дөрөвдүгээр сард эхлүүлнэ. 

Өдгөө дэлхийн олон оронд ашиглагдаж байгаа, Монгол орны цаг уурт тохиромжтой буюу -50, +50 граудаст ч ажиллагаатай агаарын дүүжин тээврийг нэвтрүүлнэ. Ингэхдээ;

  • Нийт 157 кабинтай

  • Нэг кабины багтаамж 8-10 хүн

  • Кабины хүлээлгийн хугацаа 3-5 минут

  • Цагт 3000 цаашлаад жилд 3,2 сая хүртэлх зорчигч тээвэрлэнэ

  • Нэг талдаа дээд тал нь 4 м/cек хурдтайгаар 16 минут зорчих нь одоогийн авто замын урсгалаас даруй дөрөв дахин илүү үзүүлэлт юм.

ЦАХИЛГААНЫ ЭХ ҮҮСВЭРЭЭР АЖИЛЛАХ ЗӨӨЛӨН ДУГУЙТ ТРАМВАЙ 

"МонРайл" буюу соронзон галт тэрэг нь нийслэлд 4 үндсэн чиглэлд явах ба нийт 35 буудалтай, 110 км замыг хамарна. Энэхүү тээвэр нэвтэрснээр Энхтайваны өргөн чөлөөний авто машины ачааллыг бууруулна. 

  • Автозамын ачаалал 68 хүртэлх хувиар буурна

  • Өдөр тутам 210 мянган зорчигч үйлчлүүлнэ

  • Хүлээлгийн хугацаа 3-5 минут

Сурагчдын автобус одоогоор 5000 гаруй хүүхдэд үйлчилж байна. Сургуулийн автобусны тоог 200-аар дээшгүй тоогоор нэмэх төлөвлөгөөтэй, мөн сурагчдыг хүргэж өгдөг "хүүхэд хүргэлтийн такси" үйлчилгээг нэвтрүүлэхээр судалж байна.

Өдгөө цахилгаан 10 автобусыг оруулж ирэн туршиж байгаа аж. Мөн 2000 гаруй автобус шаардлагатай байгаа ба нийтийн тээврийн автобусны парк шинэчлэлийг 2020-2022 хүртэлх хугацаанд жил бүр 600-аар нэмэхээр төлөвлөж байна. 2025 онд авто замын түгжрэл буурч, нийтийн тээврийн салбар бүрэн шинэчлэгдсэн байх болно гэв.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин Бурам

      (203.91.116.34) 2014-05-09 15:39
      • 0
      • 1

      Баяр хүргэе. У.Хүрэлсүх гэдэг хүн улс төрд төдийгүй Монголд хэрэгтэй хүн шүү. Амжилт хүсъе. ДЭМЖИЖ БАЙНА.

      Хариулах

    • Зочинgr

      (112.72.11.114) 2014-05-07 19:03
      • 1
      • 0

      Гөлөгийг улс төрөөс зайлуулах хэрэгтэй идэж идчээд өлсөхөөрөө эргэж ирж байгаа юм байна л да.баяр ч адил ш

      Хариулах