Хараалд өртсөн хөгжим

Twitter Print
2021 оны 06-р сар 07-нд 12:01 цагт
Мэдээний зураг,

Дэлхий дахинд алдартай дуу хөгжмүүдэд хараал хүрнэ гэж байх уу? Гэтэл байдаг аж. Хараал хүрсэн тэдгээр дууг дуулсан хүмүүс ер бусын хачирхалтай байдлаар нас барсан гэдэг. Тийм зарим тохиолдлуудаас танилцуулъя.
 
1. Buddy Holly-ийн хараал

1959 оны 2 сарын 3нд Buddy Holly нас барсан. Нүдний шилт Рокер Buddy Holly болон Ritchie Valens (La Bamba дууг дуулдаг) мөн The Big Bopper (Chantilly Lace) бүгдээрээ Winter Dance аялан тоглолтын үеэр онгоцны ослоор нас барсан байдаг. Үүнээс хойш Buddy Holly-гийн хараал эхэлж хөгжмийн ертөнцийн Holly-той холбоотой хүмүүс болон түүний хөгжмийг сонсох дуртай залуусыг алж байлаа. Тэднийг дурьдвал Holly-гийн аялан тоглолтонд оролцож байсан дуучин Ronnie Smith хамгийн сүүлчийн тоглолтын дараа сэтгэцийн эмнэлэгт хүргэгдэж хагас жилийн дараа өөрийгөө алсан. Дараа нь Holly-ийн хамтлагийн гишүүн David Box. Тэрээр өөрийн соло карьераа эхэлж байсан боловч Holly нас барсан насан дээр буюу 22 насандаа хорвоог орхисон. Holly-гийн үхсэний дараа түүний эхнэр Maria цорын ганц хүүхдийг нь гэдсэндээ тээж байсан ч харамсалтай нь зулбажээ. Үүний дараа Gene Vincent болон Eddie Cochran Holly and The Crickets тэр ч байтугай Keith Moon 9 сарын 7нд буюу Holly-ийн төрсөн өдрийн орой бүгд үхсэн байна. R. Gary Patterson "Take a Walk on the Dark Side: Rock and Roll Myths, Legends and Curses" хэмээх номондоо маш олон сонирхолтой үйл явдлуудыг бичсэн байдаг. 

2. 27 насны хараал /Клуб 27/

Клуб 27-д тавтай морил. Үүнийг хүмүүс Клуб 27 гэдгээр нь сайн мэднэ. Энэхүү клубын гишүүд бол орчин үеийн дуу хөгжмийн хамгийн хайртай олонд тархсан алдар хүндтэй бөгөөд хамгийн шилдгүүд орсон байдаг. Учир нь Алдартнууд бүгд 27 настайдаа өөд болсон байдаг. Жишээлбэл: Janis Joplin, Jimi Hendrix, Rolling Stones хамтлагийн Brian Jones, Kurt Cobain, Amy Winehouse болон Robert Johnson нар бүгд байдаг. Тэд бүгдээрээ 27 насандаа нас барсан нь хачирхалтай юм. 60-аад оны үеээс л энэхүү 27 настай алдартнуудын клуб бий болж маш урт нэрсийн жагсаалт үүссэн аж. 

3. Gloomy Sunday-н хараал

Энэ дуунаас маш гуниг мэдрэгдэж хүний сэтгэл санаанд нөлөөлж чадах нэгэн хүчин зүйл үргэлж анзаарагддаг. Магадгүй үүнээс болж хүмүүс өөрсдийгөө хөнөөж байв уу?
Энэ бүхний цаана Gloomy Sunday-н хараал бий. Уг дууны үгийг Rezs Seress болон Ladislas Javor нар бичсэн аж. Энэ дуу Seress-н амиа хорлосон найз охины тухай өгүүлдэг. 1933 онд Унгарт энэ дуу гарч эхэлсэн цагаас маш олон хүмүүс амиа хорлож байсан учир хориглосон байдаг. Хамгийн алдартай хувилбарыг Billie Holiday-н 1941 онд дуулсан аж. Гэвч энэ дуу гарсаны дараа мөн л маш олон хүмүүс амиа хорлож байсан болохоор BBC  Holiday-н хувилбарыг хорьсон. Дууны үгийг бичсэн Seress дараа нь мөн өөрийгөө хороосон юм. Одоо энэхүү дууг сонсоход хараалтай гэж хэлэхээргүй боловч ганц зүйлийг танд анхааруулж байна. Уг дууг сонсоод таагүй сэтгэгдэл төрвөл сонсохоо боль!

 

4. Robert Johnson-ы хараал

Домогт Delta Bluesman Robert Johnson-г болон түүний хөгжмийг хараагдсан гэж үздэг. Нэгэн түүх өгүүлье.
Johnson үл мэдэгдэх хотын захын уулзвар дээр чөтгөртэй уулзжээ. Тэрээр чөтгөрт "Би хамгийн агуу блюз тоглогч болмоор байна" хэмээн өөрийн сүнсээрээ алдар нэрийг сольжээ. Мэдээж өнөө цагт ч гэсэн сүнсээ чөтгөрт зарсан хүмүүс маш олон байдаг. Чөтгөр ч түүний хүслээр түүнийг маш их нэр алдартай бас домогт блюз хөгжимчин болгосон. Харин тэр урт насалсангүй. Тэрээр 27 насандаа нас баржээ. 
Маш олон алдартай дуучид түүний "Crossroads" хэмээх дуунд cover хийсээр ирсэн. Жишээ нь Lynyrd Skynyrd болон The Allman Brothers гэх зэрэг хамтлаг. Харамсалтай нь түүний дууг Cover хийсэн эдгээр хамтлагуудад маш их гай зовлон бас золгүй явдал тохиолдсон нь энэхүү "Crossroads" дууг хараалтай гэдгийг илтгэх мэт. Өөр нэгэн баримт бол домогт Eric Clapton энэхүү дууг бичүүлсэний дараа хүүгээ алдсан юм. Түүний хүү цонхоор үсэрч нас барсан аж. 
 
5. "My Way" хараалтай караоке

“And now, the end is near, and so I face the final curtain...” гэх энэхүү алдартай дуу бол караокед ч тэр хөгжмийн ертөнцөд ч тэр хамгийн шилдэг нь байсаар ирсэн. "My Way" дууг Paul Anka Frank Sinatra-д зориулж бичсэн. Энэхүү дууг Монголчууд ч гэсэн караокед орохоороо дуулах дуртай. Харин Пилиппин даяар энэ дууг хараалтай үхлийн дуу гэж ярилцах болжээ. Маш олон хүмүүс энэхүү дууг караокед дуулсаныхаа дараа үхцгээсэн аймшигтай хэрэг гарсан байна. Зарим нь хэлэхдээ энэхүү дуу маш алдартай гэхдээ үүнийг өөр микс хийж клуб-р тараасан гэх зэргээр ярьжээ. Үүний дараа зарим клуб болон караоке барууд энэхүү дууг жагсаалтаасаа хасчээ.
 
6. Jelly Roll Morton хойд эхдээ хараагдсан

Шинэ Orleans-ны Жааз хөгжимчин Jelly Roll Morton (Fredinand La Menthe гэгддэг) тэрээр өөрийгөө хойд эхдээ хараагдсан гэж үздэг. Түүний хойд эх түүний сүнсийг чөтгөр худалдсан байна. Алмаазан шүдэт Morton-н анхны карьер нь 1920-иод оны үедэс эхэлсэн байдаг. Түүнийг хүмүүс Жаазын эцэг хэмээн  нэрлэдэг байлаа.
1930-аад оны үед түүний ажлын өрөөнд нууцлаг өнгө бүхий нэгэн зүйлийг цацсан байжээ. Энэ нь Juju хэмээх хараал байсан гэдэг. Дараа нь түүний ажил болон хөгжмийн карьер бас алмааз нь алдагдаж нэр хүнд нь илт доошоо бууж байв.
Сүүлд тэрээр нэгэн хараал хийдэг эмэгтэй буюу түүний хойд эх нь түүнд энэхүү хараалыг хийснийг мэдсэн байна. Тэрээр сүүлдээ өөрийнхөө бүх хувцас бүх зүйлсээ устгаж байж энэхүү хараалыг зайлуулж нэр хүндээ олж авчээ.
 
7. Fleetwood Mac-н гитарчны хараал

Хараал хүрсэн маш олон хамтлагууд байдаг. Тэдний нэг хэсэг нь Badfinger болон Led Zeppelin хамтлагууд. Харин хараагдсан хамгийн алдартай хамтлаг бол Fleetwood Mac.  Тэдний Rumours цомог 19 сая хувь америкт борлогдсон юм.

Маш урт түүхтэй уг хамтлагийг байгуулсан Peter Green хүчил ууж галзуурч 1970-аад онд хамтлагаасаа гарч сэтгэцийн эмнэлэгт хэвтжээ. Үүний дараа слайд гитарчин Jery Spencer 1971 онд хар тамхинд донтож, мөн сексийг тахин шүтдэг бүлгэмд нэгдэн оржээ.
1972 онд гитарчин Danny Kirwan-г тоглолт үзэж байсан хүмүүс толгойгоор нь хананд савсан юм. Үүний дараа тэрээр хамтлагаасаа гарч гэр оронгүй нэгэн болжээ.
Энэхүү хамтлагийн гитарчин Bob Weston аневризм -р нас барсан. Дараагийн жил нь хамтлагийн өөр нэгэн гитарчин Bob Welsh осолд орж, хөдөлж явж чадахгүй болсоноо мэдээд амиа хорлосон байдаг.

8. Есдөхийн хараал

Сонгодог хөгжмийн ертөнцөд түүнийг зарим нэг нь Есдөхийн хараал гэдгээр нь илүү сайн мэддэг. Есдүгээр симфонийг бичсэн маш олон хүмүүс удалгүй нас барсан байдаг. Beethoven ч гэсэн алдартай энэ хараалд өртсөн билээ.

Gustav Mahler арав дахь Симфонийг бичиж дуусгах гэж оролдсон боловч ер бусын зүйлсүүд түүнд тохиолдож улмаар домог улам гүнзгийрсээр дуусгаж чадалгүй нас баржээ.

Р. Этүгэн

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.