Турк Улсад визний зөрчил үүссэн монгол иргэдийн анхааралд

Twitter Print
2020 оны 03-р сар 25-нд 15:29 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Онцгой комиссын гуравдугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу 2020 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгийг зогсоосон.

Тус шийдвэрийн хугацааг 2020 оны дөрөвдүгээр сарын 17 болгон сунгасан. Түүнчлэн, Турк Улсын Иргэний нисэхийн газраас 2020 оны гуравдугаар  сарын 21-ний өдөр гаргасан мэдэгдэлдээ нийт 68 улс руу хийх (орох/гарах) нислэгийг хориглосон. Үүнд Монгол Улс багтсан байна. Түүнчлэн сүүлийн 14 хоногийн хугацаанд дээрх 68 улсын аль нэгээр зорчсон иргэн Турк Улс руу нэвтрэх боломжгүй болсон гэдгийг албаны сурвалжаас мэдээлэв.

2020 оны гуравдугаар  сарын 11-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд Турк Улсад визгүй зорчих 30 хоногийн хугацаа дуусаад буй болон цаашид дуусах магадлалтай болж визний зөрчил үүсээд буй Монгол Улсын иргэд istnisleghuselt@gmail.com майл хаягт мэдээллээ ирүүлнэ үү.  Турк Улсад оршин суух эрхийн хугацаа дээрх өдрүүдэд дууссан болон дуусаж буй иргэд мөн дээрх хаягаар мэдээллээ ирүүлнэ үү. Истанбул хотод суугаа Ерөнхий консулын газраас холбогдох арга хэмжээг авахаар ажиллаж байна.

Шаардлагатай мэдээллийг иргэдэд жич мэдээлнэ. Иймд istnisleghuselt@gmail.com хаягт мэдээллээ ирүүлэхдээ:

Овог, нэр, регистрийн дугаар, паспортын дугаар

Турк улсад орж ирсэн он, сар, өдөр

Виз авч ирсэн бол визний хугацаа дууссан/дуусах өдөр,

Визгүй ирсэн бол 30 хоногийн хугацаа дууссан/дуусах өдөр,

Оршин суух эрхтэй бол хүчинтэй хугацаа дууссан/дуусах өдөр,

Паспортын хуулбар, орж ирсэн тамга, оршин суух үнэмлэхийн хуулбар зэрэг мэдээллийг дэлгэрэнгүй тайлбартай бичиж ирүүлнэ үү. 

Эх сурвалж: Истанбул дахь Ерөнхий консулын газар 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.